Жүжигчин Ариука,Чинзо нарын охин 5 нас хүрлээ


Жүжигчин Ариука, дуучин Чинзо нар одоогоос таван жилийн өмнө хөөрхөн охиноо өлгийдөн авч байжээ. Хайраар эхэлсэн амьдрал нь бүтэлгүйтэж тэд хоёр тийш болоод нэлээдгүй хэдэн жилийн нүүрийг үзэж буй.

Тэднийг фэнүүд нь хөөрхөн охиноо бодон эргэн нийлэх байх гэж горьдож байсан ч талаар болсон. Хөөрхөн Эрхлүүн охиных нь төрсөн өдөр тохиож таван нас хүрлээ. Чинзо нэгэн ярилцлaга дээр эхнэртэйгээ эргэж нийлэх үү гэхэд үгүй ээ бид хоёрт тийм зай үлдээгүй ээ гэж хариyлсан бaйдаг

Жүжигчин бүсгүй өнгөрсөн онд найз залуутай болсноо зарласан билээ. Саяхан төрсөн өдрөөрөө сүйн бөгж хайртаасаа авсан. Хосуудыг удахгүй нижгэр хуримаа хийж, гал голомтоо бадраах гэж байгаа талаар бор шувуу нисэх болсон юм.

Охин нь төрсөн өдрөөрөө гар утастай болохыг хүсэж байжээ. Түүний хүслийг ах нь биелүүлсэн гэнэ шүү.

error: Content is protected !!