Б.Амархүү би зөв хүнийг ханиараа сонгосон доо баярлаж байгаа гэв

Монголын олны танил сайхан хосуудын тоонд зүй ёсоор багтдаг нь дуучин Б.Амархүү, загвар өмсөгч найз бүсгүй О.Ариунзул нар билээ. О.Ариунзул Miss Russia International-2013 тэмцээний тэргүүн титмийн эзэн болж, хойд хөршийн загварын ертөнцөд багагүй амжилт үзүүлснээр өдгөөгийн Лондонд улсынхаа нэрийг амжилттай гаргаж загварт нь хөл тавьсан.

Сүүлийн хоёр жил хосууд хүндхэн цаг хугацааг даван туулсан билээ. Дуучин залуу би хоёр жилийн хугацааг хэцүү газар байхдаа ханийгаа маш их сэтгэлийн тэвчээртэй хүн гэдгийг нь олж харсан. Хол байгаа ч өдөр болгон ээжтэй минь утсаар ярьж сэтгэлийн дэм өгч байсан юм.

Өөрт нь хэцүү байхад намайг долоо хоногт нэг удаа цахимаар ярихад хүч өгч хамтдаа даваад гарна шүү гэж их урам зориг өгдөг байлаа. Уг нь миний хань тийм энхрийхэн, ялдам, эрхлээл байж байх ёстой эмэгтэй. Гэтэл хүнд хэцүү цаг тулаад ирэхээр надаас илүү хүчирхэг чадалтай гэдгээ харуулж чадсан.

Би амьдралынхаа ханийг зөв сонгосон байна даа гэж өөртөө баярласан шүү. Монгол эмэгтэйчүүд маш их сэтгэлийн хаттай, тэвчээртэй, хүчирхэг хэмээн Идэрээгийн подкастад оролцох үеэрээ ярьжээ.

error: Content is protected !!