Идэрээгийн дэгжин цагаан Халиун модель болжээ/фото/


Комеди ярьж анх тайзан дээрээс олны танил болсон Б.Идэр-Одыг танихгүй залуус үгүй. Түүний дараагаар англи хэлний сургалтаар нь илүү мэдэх болсон. Өдгөө сошиалд түүнийг дагаж хэл усаа сайжруулах гэсэн олон мянган дагагчидтай болсон билээ.

Түүнийг крашладаг олон охидод өөрийгөө заяаны ханиа олсон хэмээж танилцуулаад авсан. Түүний хайрын харцыг Халиун гэх бүсгүй татсан. Тэрбээр Бээжинд олон жил амьдарч тэндээ суралцаж өндөр боловсрол эзэмшсэн нэгэн юм. Сүүлийн үед фото модель хийх болжээ.

Хосууд одоогоос хоёр жилийн өмнө танилцжээ. Өөрсдийн харилцаагаа нийтэд зарлах болсон шалтгаан нь бие биенээ эзэнтэй гэдгээ мэдэгдэхээс гадна хүндлэл бий болсон болохоор ил гаргасан гэнэ лээ.

Халиун иог, спортоор хичээллэх их дуртай аж. Харин Идэрээ ийм зүйлээс хол өссөн учир түүнийг хүндлэн иогоор хичээллэж, хятад хэл суралцаж байгаа тухайгаа нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ хуучилсан байдаг.

Хосууд бие биенийхээ ажил, хоббиг их хүндлэх хэрэгтэй гэнэ. Ямар ч холбоо хамааралгүй хүмүүс шиг байж болохгүй тэгвэл хосын харилцаанд сэв суудаг тухай ч Идэрээ цухуйлгаад амжсан юм.

Идэрээ, Халиун хоёрыг хамгийн ихээр холбосон зүйл нь өөрсдийн хийж буй ажлаасаа кайф авдаг. Мөн тэдний нэг хэнэггүйдүү нэг их ач холбогдол өгөөд байдаггүй нэг зан нь илүүтэй холбосон аж. Тэр нь нэг цамц нь урагдчихсан. Шалан дээр нь ус, сүү асгарсан ч нэг их цэмцгэртээд байхгүйгээр тоохгүйгээр хийж буй зүйлдээ анхаарч чаддаг зан нь илүү дотно болоход нь дэм өгсөн гэнэ шүү. Өөрөөр хэлбэл нэг нь их цэмцгэр, нөгөө нь салгардуу байвал хосууд үүнээсээ болж их хэрэлдэж, муудалцдаг юм байна.

error: Content is protected !!