Бооёо: ГССҮТ-д 10 жилийн өмнө хүүхдийн тасгийг тохижуулж өгсөн дахин дэмжлэг, туслалцаа үзүүллээ


Шинэ үе продакшны жүжигчин Н.Ариунболдыг бид Бооёо нэрээр нь андахгүй таньдаг. Түүний хоёр охин өөрсдийн бяцхан бизнес эрхэлж олсон ашгаасаа нэгэн гэр бүлд таван ханатай иж бүрэн тавилгатай гэр бэлэглэж байсан нь саяхан.

Тэгвэл аав нь энэ удаад ГССҮТ-д хандив өргөж өвчтний өрөө, эмч нарын тухтай орчинг бүрдүүлэхэд нь тусалжээ. Тэрбээр нь одоогоос 10 жилийн өмнө хүүхдийн тасгийн нэг өрөөг иж бүрэн засварлаж, тохижуулж өгч байжээ. Харин 10 жилийн дараа дахин тус төвд хандив өргөсөн гэнэ.

Жүжигчин Бооёо өөрийнхөө бололцооны хэрээр бусдад тусладаг бөгөөд энэ тухайгаа тэр бүр олонд дэлгээд байдаггүй. Хааяа бас бололцоогоороо бусдад туслаж, хамгийн хэцүү салбар гэмтэл согогийн эрчимт эмчилэгээ, сэхээний тасгийн засварт хандив өргөж бүтээн байгуулалтанд нэмэр боллоо.

Энхийн манаанд зогсож бгаа эмч, ажилтан, эмчлүүлэгч нар минь тохь тухтай байхад нь нэмэр боллоо. ГССҮТ- дөө 2 удаагаа хандив өргөлөө гэсэн юм.

error: Content is protected !!