Жүжигчин Б.Баярмаа нөхрөөсөө Dior -ын үнэртэн бэлгэнд авчээ

МУГЖ Дуучин Г.Ариунбаатар, жүжигчин Б.Баярмаа нарыг гэр бүл болж өнөр өтгөн айл болсныг олон нийт хэдийнээ мэдэх болсон. Од байраа олсон цагтаа, хүн хайраа олсон цагтаа гялалздаг гэдгийг тэдний хамтын амьдрал харуулж байгаа гэхэд хилсдэхгүй.

Хосууд хайр сэтгэлийн холбоогоо олны хэл ам байтугай бурхнаас хүртэл нууцалсан нь тэр хоёрыг хүүтэй болтол нь хамт амьдарч байгааг хэвлэлийнхэн мэдээгүй. Энэ үед Г.Ариунбаатарын урлагийн карьер оргилдоо хүрч явсан.

Дуучин залуутай ханилаад уран бүтээлээсээ хөндийрч, олны нүднээс нуугдан амьдарч суугаа Б.Баярмаа сүүлийн үед инстаграм ашиглах болсон. Гэхдээ тэр бусад шиг нээлттэй бус.

Инстаграмдаа хэзээ ч хайртайгаа авахуулсан гэрэл зургаа оруулж байсангүй. Харин хайртынхаа өгсөн бэлгийг бол цаг алдалгүй оруулна шүү дээ. Гавьяат Орос улсыг саяхан зориод ирэхдээ түүндээ Диорын чамин тансаг үнэртэнг бэлэг болгон авчирсан байна.

Олны танил тэр дундаа мэргэжлийн ур чадвараараа нэлээн дээгүүрт бичигддэг хосууд амьдраад хэдэн жилийн нүүрийг үзэж буй. Гэсэн хэдий ч олны өмнө хамтдаа ил гарах болоогүй байгаа бололтой.

error: Content is protected !!