Сэтгүүлч С.Батзаяа: Сэтгүүлзүй МАНдтугай юу, 10 хоног- 10 сая

Өнөөдөр сошиалд Мэдээллийн урсгал нэвтрүүлгийг хүргэх болсон талаар сөрөг, эерэг сэтгэгдлүүд хөвөрч байна.

Ухаантнууд байдаг гэдэг жиргээнд ийн жиргэж байна. Харин фэйсбүүкт нэгэнтээ Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгч байх үед хэвлэлийн дарга явсан сэтгүүлч С.Батзаяа Сэтгүүлзүй МАНдтугай юу?! Бүх сувгийн мэдээ нэг болж байгаа юм байна! Ингэж болдог юм уу? Дэлхий дээр байхгүй шүү…Мэдээ чинь хамгийн чухал, хамгийн хөдөлшгүй, хамгийн мэргэжлийн, хамгийн өөр байх ёстой цөм нь шүү. Мэргэжлийн, үнэн бодитой, ёсзүйтэй, өөр өөрийн олж харсан өнцөгөөрөө өрсөлдөх ёстой болохоос нийлж авчихаад юу дуртайгаа үзүүлдэггүй юм!

Үзэгчид сонголтгүй үзэж, шүүлтүүргүй итгэх ёсгүй. Ийм юм бодож олсон хүмүүст эмгэнэл илэрхийлье. Мэдээллийн урсгал- Ажлын санал- 10 хоног- 10 сая!!! Гэтэл Япон-Монголын эмнэлэгт гэр бүлээрээ хэвтэж байгаа найзад маань нэг ширхэг витамин ч өгөөгүй, ямар ч эмчилгээ хийгээгүй, хүйтэн хоолтой 4 хонуулж байна!!! Ковидтой тэмцэх мөнгө юунд зориулагдаж байгааг харж авцгаа! 10 их наяд дээр яаж тулйж байгааг харцгаа гэлээ.

Харин иргэд ч олон байр суурьтай байна. Тэд өөр өөрсдийн харах өнцгөөсөө л уг нэвтрүүлгийг хүлээж авч үзэж буй бололтой.

error: Content is protected !!