Үеийн жүжигчдээсээ өндөр боловсролтой барби Х.Баярмаагийн нууц

Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын авьяаслаг охин Х.Баярмааг танихгүй хүн гэж ховор болсон биз ээ.Удам дамжсан авъяаслаг жүжигчин охин Х.Баярмаагийн хувьд одоогоор АНУ-д магистрт суралцаад ирсэн. Найруулагч, зохиолчийн ангийг дүүргэсэн тэрбээр өөрийн бие даан туурвисан киногоо удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж буй.

Түүний хувьд багаасаа ээж, аавыгаа дагаж теарт очиж, урлагийн гайхамшгийг сэтгэлдээ мэдэрчихсэн байсан болохоор жүжигчин болсон гэдэг. Ухаан орох цагаасаа л жүжигчин болохыг мөрөөдөж байсан тул мөрөөдлийнхөө дагуу л явж байна би хэмээсэн. Жүжигчин гэдэг ямар ч ар, өврийн хаалгагүй, цэвэр хөдөлмөр, хичээл зүтгэл, авъяасаараа бий болдог мэргэжил гэж тэрбээр боддог аж.

Ар, өвөрийн хаалга хэрэглэдэг мэргэжлийн эзэн болохын тулд СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд ангийн хэсэг нөхдийн хамтаар аав,ээжийнхээ продакшнд жүжигчнээр ажилласан. Тэр цагаас хойш түүнийг эцэг, эхийнхээ авьяасыг өвлөөд өдгөө продакшныг нь цааш залж явах эзнээр тодорлоо хэмээн олон нийт харсан. Гэвч Х.Баярмаа АНУ-ыг зорьж, төгсөж ирээд өөрийн гэсэн бизнес басхүү хамтлаг бий болгох том зорилготой гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан.

Тэрбээр үеийн жүжигчдээсээ боловсрол өндөртэй гэгддэг. Унаган орос хэлтэй. Мөн англи хэл сайн. Цаашдаа өшөө олон хэл сурч өөрийгөө хөгжүүлье гэж боддог. Одоо сурахаар зорилт тавиад байгаа хэлний тухайд Франц, Хятад хэл. Ер нь хүн хэлтэй бол хөлтэй гэдэг. Хэр олон хэл сурна төдий чинээ өөрийнхөө оюун ухааныг тэлж, ертөнцийг таньж чадах юм болов уу гэж боддог гэж Х.Баярмаа боловсролын талаарх бодлоо ийн хуваалцжээ.

Олны танил тэр дундаа жүжигчин хүн болохоор өөрийн бие галбиртаа ихээхэн анхаардаг нэгэн. Бусад шиг гоо сайхны хагалгаанд орохыг зорилгоо болгоогүй тэрбээр ээжийнхээ нүд, хөмсөг, царай төрхийг усны дусал мэт дуурайсан. Тиймдээ ч түүнийг хүмүүс андахгүй таньдаг.

Дасгал, хөдөлгөөнөөр барби шиг бэлхүүстэй болсон аж. Зун цаг айсуй энэ үед Х.Баярмаа бэлтгэлээ эрчимжүүлж эхэлжээ.

error: Content is protected !!