Наро Банчэн гэгээнтэн буюу Б.Цэдэн-Иш гэнэн сахилтай учир эхнэр авч болно

Сүүлийн үед сошиалд Нора банчэн гэгээнтэнийг эхнэр авч, хүүхэдтэй болсон хэмээн шуугих болсон. Түүнийг гэгээнтэн хүн байж эхнэргүй, хүүхэдгүй байх ёстой хэмээн олон нийтийн зүгээс шүүмжлээд байгаа билээ. Тэгвэл энэ тал дээр тэрбээр ийн тайлбар хийв.

Ер нь Гэгээнтэн, Хутагт хувилгаан гэлтгүй лам нар ч хүртсэн сахилаасаа хамаарч гэр бүлийн амьдрал зохиох эсэх нь шийдэгддэг. Гэнэн сахилыг энгийн хар хүмүүс ч сахиад явах бололцоотой. Сахил гэдэг бол ёс суртахууны хэм хэмжээ. Буруу сэтгэлгээг барих арга зам. Гэлэн, Гэлцэл гэсэн том сахилууд бий. Миний хувьд бол Гэнэн сахил хүртсэн.

Гэнэн сахил хүртсэн хүн apxи yyxrvй, xyдал xэлэxгvй, xyлraй xийxгvй, амьтны aмь тacлaxгvй, гэр бvлээс гадyyp xapилцaaтaй байхгvй зэрэг багтдаг аж. Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам Данзанжамц БНЭУ-ын Дарамсала хотноо 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Наро Банчэн Гэгээний хойд дүрээр тодорсон батламж соёрхолыг гардуулж, түүнийг Данзанлхүндэв хэмээн нэрийджээ.

Түүнд өгсөн эцэг эхийн нэр нь Б.Цэдэн-Иш юм. Тэрбээр Хишиг Арвин индустриал ХХК-ны эзэн Б.Хишигдоржийн хүргэн болж, үрийн зулай үнэрлэсэн.

error: Content is protected !!