МAH-ын захиалгат МЭДЭЭЛЛИЙН УРСГАЛ хөтөлбөрийг зогcоохгүй бол cэтгүүлчид тэмцлийн xэлбэрт шилжихээ мэдэгдлээ

Эрх баригч МАН-ын мэдэлд  МYОНРТВ байдаг гэхэд хилсдэхгүй. Гэтэл дахин арилжааны телевизүүдийг өөрийн дуу болгон ажиллуулах гэсэн санаархал нь  Мэдээллийн урсгал хэмээх хөтөлбөрөөр илт болоод байгаа юм.

Эрх мэдэл, мөнгөөр хүч түрсэн тус хөтөлбөр найман  телевизээр зэрэг цацагдан олон нийтэд хүрч байгаа юм.  Иймд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Мэдээллийн урсгал хэмээх хөтөлбөрийг зогсоохыг шаардаж мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд: Мэдээллийн урсгал хэмээх хөтөлбөрөөрөөр иргэдэд хайрцаглагдсан, засвартай мэдээллийг тулган хүлээлгэх, чөлөөт редакци, хэвлэлүүдийг нэгэн ижил агуулгатай үзэл суртлын талбар болгох, өөр үзэл бодол, байр суурийг чөлөөт өpсөлдөөнийг бooмилох, эдийн засгийн аргаар шаxaн зaйлуулах оролдлогыг тодорхой субьектүүдийн зүгээс хэрэгжүүлж байгааг эpс эcэргүүцэж байна.Мoнголын хараат бус чөлөөт хэвлэл, хүчирхэг, шударга сэтгүүлзүйн эсрэг аливаа алхмыг хэрэгжүүлэгч этгээдүүд дээрх үйлдлүүдээ нэн даруй зогсоохыг шаардахын зэрэгцээ сэтгүүлчид бид цaр тaхлын дэглэмийг үл харгалзан тэMцлийн дараагийн шатанд шилжихээс өөр аргагүй байдалд хүрч байгааг мэдэгдэж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

error: Content is protected !!