Ганхүү: Санаачилсан xөгийн нoвшых нь нэг нь би байна өө

Домогт Битлз хамтлагийн фэнүүд болох Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл, хөгжмийн зохиолч М.Долгион, аялагч, дуучин Ц.Ганхүү нар санаачлан гайхамшигт дөрвөлийн хөшөөг 2008 онд босгож байжээ. Хөшөөний нийт зардал зуу орчим сая төгрөг байхаар тооцоолсон байсан.

Залуу насны сайхан дурсамжаа сэргээхээс гадна дэлхийд хуруу дарам цөөхөн байдаг тус хамтлагийн  хөшөөг босгосноор манай орны фэнүүд төдийгүй гадны жуулчдад гайхамшигтай  бэлэг болж чаднахэмээн хөшөөг  санаачлагчид ярьж байсан билээ.

Тэгвэл энэ хөшөөг дуучин С.Гантогоо нэлээд шүүмжлэн ийн бичсэн юм.

Гантогоо: Энэ бараг байхгүй байсан нь дээр гэж бодогдож байна.

Маш муухай болгожээ үнэндээ. Яг юу юм бэ? Гэмээр л болчихсон байна. Нэг бол гүйцэтгэсэн хүмүүс нь уламжлалт аргаараа дундаас нь цохисон уу? Хэхэ Хийц, чанар, илэрхийлэл, зохицол ЮУ Ч АЛГА.

Хамгийн гол нь энэ хана дундуураа цууралттай болсон байна лээ.Хэзээ нэгэн цагт хүүхэд хөгшдийн дээрээс унахвы дээ Зүгээр нурааж хаяад хүүхдүүд скютэр болон скейтээрээ гулгадаг тийм байсан нь дээр ч юмуу.

Засаж залруулж болох байх ч хэн засах вэ Яг үнэндээ гэр хорооллын амьжиргаатай айлын хашаанаас ч долоон дор…

Хөгийн хямд материалаар хийсэн, дээр нь хүмүүжилгүй хүүхдүүд маш ихээр сараачсан, АРЧИЛГАА, ТОРДОЛГОО энэ тэр зүгээр л 00…Хайран юм.

Солонгосын захын нэг хотхоны голд бараг л урлагийн бүтээл гэмээр хөшөө, баримлууд байдаг юм. Гайхалтай хөшөө баримал хийдэг уран гартай бурхан ухаантай барималчид манайд байгаа биз дээ?

Харин үүнд дуучин Ганхүү: бичихдээ Санаачилсан xөгийн нoвшых нь нэг нь би байна өө. 40 Мянгатын хүүхдүүд нийлж босгосон хөшөө, 100 % хандиваар боссон нэг ч төгрөг улсын төсвөөс гараагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Загвар хийцийн хувьд бол эсэргүүцэж байсан хоёрхон хүнийх нь нэг нь би нөгөөх нь MCS Од захирал байсан. Ер нь бол Дэнзэнтэй (автор нь)өөрчлох тал дээр ярилцаж бгаа удахгүй гоё болгоноо

Тэрбээр өмнө ийн ярьж байсан юм.

error: Content is protected !!