Жүжигчин Г.Золбоот, Д.Бямбацогт нар хөвгүүдээ өрсөлдүүлнэ

Жүжигчин СТА Д.Бямбацогт, МУГЖ Г.Золбоот нар удам залгаж яваа хөвгүүдээ олны нүдэнд ил гаргахаар шийджээ. Тэд хүү нартайгаа хоол хийж хоорондоо өрсөлдөх гэнэ шүү.

МУГЖ Г.Золбоот амьдралаа Н.Мөнхтуяаг гэх бүсгүйг сонгон эхлүүлсэн байдаг. Хосууд гурван хүүхэдтэй. Гэвч эхнэр нь суралцахаар гадаад орныг зорин олони жил болсноор түүнээс салсан гэдэг.

Ингээд том хүү З.Хангалтайгаа эх орондоо үлдсэн жүжигчин залуу саяханаас хоёрдахь хайраа олж, хэнз үрийн зулай үнэрлээд амжсан.

Олон түмний сэтгэлд Салхи Дамбий, Ноён солиот зэрэг тайз дэлгэцийн олон дүрээрээ хоногшин танигдсан СТА Д.Бямбацогтын хүүг Б.Балжинням гэдэг. Тэрбээр жүжигчин мэргэжлийг эзэмшээд таван жилийг үзэж буй. Дурлах санал кинонд тоглож байсан. Жүжигчин аав нар нь эр цээнд хүрсэн хүүхдүүдээ олны өмнө ил гаргаж танил болгохоор шийджээ. Тэд Эргэдэг гал тогоо шоунд оролцсон аж. Уг шоу ирэх сарын 02нд NTV телевизээр гарах юм.

error: Content is protected !!