Д.Гантулга: Хань минь чамтайгаа ач зээ нараа тойруулаад эрүүл саруул, элэг бүтэн өтлөн жаргахыг үнэн хүснэ

УИX-н гишүүн асан Д.Гантулга тухайн цаг үедээ улс төрийн өндөр албанд томилогдсон хамгийн залуу улс төрч болж байсан. Гэвч acуудалд opооцолдон гишүүний албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгч, улс төрөө орхисон тэрбээр өөрийнхөө ард бат найдвартай байдаг гэргийнхээ талаар дурсамжаа цахим хуудаснаа ийн бичжээ.

Тэрбээр бичихдээ, 2007.04.28-ний орой Ханхүү нь хэзээ хаанаас ирнэ гэж хүлээж байна бэ гэж? асуулаа. Ирэх нь болохоор ирэх бизээ л гэнэ. Би цагаан морьтойгоо танай цамхагийн гадаа ирчихээд л зогсож байна цонхоо нээгээч гэлээ.

Би цонхон дээрээ хараад зогсож байна шдээ … энэ л хариу, догдлол дүүрэн хайрын түүхээ эхлүүлсэн энэ л мессеж, 14 жилийн хугацааны жил бүрийн энэ л өдөр ямар ч цаг хугацааны амгалан хийгээд амаргүй бүхий л үед заавал болзон хамтдаа тухайн цаг үеийнхээ зургийг мөнхөлсөөр иржээ. Энэ онд энх цагийг хүлээн дүрэм журмаа сахиж, өргөө гэртээ гэр бүлийн баяраа тэмдэглэлээ. Хэн бүхний амьдралд ил мэт, хэний ч магад төсөөлөл бодлоос ангид манай гэрийн түүх үргэлжилсээр.

Бидэн хоёрт хоёр сайхан үрд минь сайныг ерөөсөн дэмжиж хамжсаар ирсэн хэн бүхэнд сайн сайхныг хүсье. Хань минь чамтайгаа ач зээ нараа тойруулаад баярын энэ л өдрөөрөө эрүүл саруул, элэг бүтэн өтлөн жаргахыг үнэн хүснэ.

error: Content is protected !!