Хийлч Дээгий эмэгтэйчүүд сээтэгнүүр байхад эрчүүд их дуртай байдаг хэмээн халамцжээ


Хийлч Дээгий буюу Дэлгэрцэцэгийг танихгүй, мэдэхгүй хүн байхгүй. Тэрбээр саяхан их л халамцсан сурагтай. Энэ үедээ эмэгтэйчүүд жоохон сээтэгнүүр байхад эрчүүд их дуртай байдаг юм ш дээ. Харин эрчүүд нь зоригтой байхад эмэгтэйчүүд нурж унаад за тэгээд сайхан болно хэмээн ярьжээ.

Хүүхнүүд юу ч болоогүй байж л хайрлуулах гээд л хараад байдаг. Эрчүүд чинь харин гуйлгах гээд байдаг юм ш дээ. Гэтэл учраа ололцохгүй нэг нь хайр горьдоод, нөгөөх нь гуйлгах гээд байдаг гэсэн сурагтай шүү.

Урлагийн бүсгүйчүүд дундаасаа торгон мэдрэмжтэй хаа яваа газраа хүмүүсийг нээлгэж хөгжөөж чаддаг. Тэрбээр Авьяаслаг монголчуудын шүүгчээр суухдаа үзэгчдийг илүүтэй энтертаймент болгох зорилгоор үг хэлээ хэлдэг байжээ.

Тухайлбал, авьяаслаг Монголчууд шоуны шүүгчээр ажиллаж байх үеэр оролцогч О.Баярсайханы үзүүлбэрийн дараа сэтгэгдлээ хуваалцахдаа Бороотой өдөр лагерь дээр би чиний найз бүсгүй болчихсон… хэмээн ний нуугүй ярьсан удаатай. Түүнээс хойш Лагерь Дээгий, эмэгтэй Мянганбаяр гэх мэт хочтой болсон. Угтаа бол тэрбээр энтертаймент байлгах үүргийг шоуны найруулагчдын зүгээс өгсөн ажээ.

error: Content is protected !!