Бүжгээр хичээллээд сайхан биетэй болдгийн жишээ бол С.Наран

Монголын поп дива нарын нэг, МУСТА С.Наран бүжгийн урлагаар хичээллээд олон жил болж буй. Спинниг багшаар хүртэл ажиллах болсон. Өөрийн бие галбиртаа анхаарахад нас бол тоо гэдгийн үлгэр жишээг тод харуулж явна. Тэрбээр Ододтой бүжиглэе шоуны шүүгчээр ажиллаж буй. Түүнийг дуучин байж бүжиг шүүлээ гэх хүмүүс ч их байна.

Тэрбээр бүжгийн урлагт уусан ороод сайхан биеэ улам тодотгож яваа нэгэн юм. Худлаа яриад энэ нийгэмд багтахаа больсон. Эсвэл арын хаалгаар амьдралд хөл тавиад урагшаа ахихаа больсон байна. Үүнийг залуус маань маш сайн ухаарчихаж. Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж буй эцэг, эхээс маш их шалтгаалдаг. Яаж хүмүүжүүлснээс орчин тойрноо хэрхэн яаж хамгаалах вэ гэдэг сэтгэхүй суудаг хэмээн дууч бүсгүй нэгэнтээ хэлж байжээ.

Бүжиглэж сурах гэж хичээх болгонд миний зүрх сэтгэлд өнгө өнгийн цэцэг шинээр дэлбээлэх шиг гайхамшигт амьдралын бас нэгэн сайхан мэдрэмжийг мэдэрсээр байна. Үүнийг тэрбээр бүжгээр хичээллээд шунан дурлаж байхдаа инстаграм найзууддаа хэлж байсан юм.

Ингээд түүний бүжгээ хийж байсан үеийн бичлэгийн сонирхуулъя.

Өдгөө түүний ямар сайхан гоолиг биетэй болсныг Ододтой бүжиглэе шоуны үеэр харж суугаа. Үргэлж нүдний шил зүүж тайзнаа гардаг тэрбээр бэлхүүсээ тодотгосон хувцаслалтыг сүүлийн жилүүдэд сонгож өмсөх болсон.

error: Content is protected !!