Дуучин Р.Номико Кадр брэндийн даашинзаар гоёж дурсамжаа бүтээжээ


Одоогоос 20-иод жилийн өмнө залуусыг байлдан дагуулж байсан хамтлаг бол охидын Спайк хамтлаг. Охидын хамтлагийн анхдагчдын нэг тэд хэсэгтээ шуугиулаад авсан ч харамсалтай нь хамтлаг тарж тус тусын зам мөрийг хөөх болсон. Тус хамтлагийн дуучин Р.Номико Номин-Эрдэнэг танихгүй хүн ховор.

Анх түүнийг ганцаарчилсан уран бүтээл хийх зориггүй байхад нь МУГЖ дуучин Б.Сарантуяа болон продюсер Тайванбат нар урам хайрлаж соло карьерийг нь эхлүүлж байсан гэдэг. Ингээд Титэм хамтлагийн Зүүд дуугаа соло уран бүтээлчийнхээ гарааг эхэлж байсан. Гэвч гадаад орныг зорьсноор урлагийн карьер нь зогссон.

Эх орондоо ирээд өөрийн фэйшн дэлгүүрээ ажиллуулаад тун чиг завгүй явах болсон билээ. Саяхан Ододтой бүжиглэе шоунд оролцож хөшсөн бие жоохон хөдөлгөөнд оруулаад авсан. Жасмин охиноо ганцаараа өсгөж яваа тэрбээр хааяахан телевизийн нэвтрүүлэгт оролцож харагдах болсон.

Инстаграм хуудсаа маш идэвхтэй хөтөлдөг Номико оддын дизайнер гэгддэг Ноён Кадрын бүтээлээр гангарч, дурсамжтай нэгэн өдрөө амьдралаа мөнхлөөд авсан гэнэ шүү. Сураг дуулахад Ноён Кадрын бүтээл нэлээд чамгүй өндөр үнэтэйа гэлцэж байна.

Хэсэгтээ Христчин нөхөртэй болсон хэмээн цоллуулж явсан Номико улам л үзэсгэлэн гоо болж буй. Олны танил эмэгтэйчүүд гоо сайхандаа ихээхэн анхаарах болсон тэрбээр сүүлийн үед нэгэн гоо сайхны эмнэлгийн байнгын үйлчлүүлэгч болсон гэнэ.

error: Content is protected !!