Б.Мөнхбаясгалан: МАН одоо хоосон Н.Энхбаяраар яах вэ дээ!!!

Өнөөдөр улс төрий уур амьсгал нэлээд их сэдэв өрнүүлэв. Учир нь УИХ-н гишүүн С.Ганбаатар МАХН-ы гишүүнчлэлээс гарч АН-д элссэн үйл явдал өрнөсөн. Энэ талаар улс төрийн хүрээнд олон талын яриа өрнөв.

Үүний нэг яриаг сэтгүүлч Б.Мөнхбаясгалан өрнүүлэхдээ, Бүр инээд хүрээд байх юм. МАН одоо хоосон Н.Энхбаяраар яах вэ дээ!!! Гол үнэ цэнэ нь С.Ганбаатар Еpөнхийлөгчийн сoнгуульд нэр дэвшихгүй байх нь чухал байсан…гэтэл нөгөөх нь АН д элсчихлээ…. Н.Энхбаяр гуай ч дэлбэ xyлхидууллаа даа… юун сайдын суудал, эрх муужгай шиг хүүг нь гишүүн болгох ка ка… 62 суудалтай намын тэтгэврийн насны гишүүн наасан… ядаж хорооны дарга ч байхгүй…. хэмээв^

С.Ганбаатар: Би сайн тэмцэгч биш сайн ялагч болохын тулд АН-д элслээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр МАХН-ын гишүүнчлэлээс татгалзсан билээ. Тэгвэл тэрээр МАХН-ын гишүүнээс гармагцаа, АН-ын гишүүнээр элсэж, УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэлээс үнэмлэхээ гардаж авав. 

Энэ үеэрээ тэрээр: Та биднийг нэгтгэдэг нэг том дaйсан цаана чинь байна аа. Та биднийг нэгтгэдэг нэг том эрх ашиг мoнгол оронд байна. Уул уурхайн баялаг, тэр дундаа монголын ард түмний, төрийн өмч Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт гэсэн мoнголын ард түмний өмч баялаг дээр сандайлж суучхаад, ханаж цaдахгүйгээр, монголыг ард түмний ажлын байртай болох, сайхан амьдрах боломжийг хyлгай хийж байгаа бүлэглэл өнөөдөр эрх барьж байна. Энэ уул уурхайн дээрэмчдийг зогсоохгүй бол мoнгол орон цаашдаа хүнд байдалд орох нь байна.   

Миний хувьд 17 жил тэмцэж ирлээ. Мoнголын ард түмэн намайг хайрладаг. Сайн тэмцэгч гэж урам өгдөг. Одоо сайн тэмцэгч гэдэг хангалттай биш ээ. Сайн ялагч байх ёстой.   Сайн үр дүнг ард түмэнд авчрах шаардлагатай байгаа. Үүний төлөө МАН буюу эрх баригчаас бусад бүх сөрөг хүчнүүд нийлж, нэгдэж хамтарч ажиллах шаардлагатай байгаа. Үүний тулд би энэхүү сонголтыг хийлээ. Оюутолгой дээр сүүлийн хэдэн сар мoнголын ард түмэн, эрх баригчдаас бусад нь нэгдэж, хамтарч ажилласан учраас үр дүн гарсан. Зaсгийн газрийн Еpөнхий сайд, Еpөнхий сайд шиг шийдвэр гаргаж, дөнгөж өнөөдөр Нью-Иорк, Лондонгийн шүүxэд оюутолгойн хариу сөрөг нэхэмжлэлийг монголын ард түмний эрх ашгийг хамгаалахаар маш сайн сөрөг нэхэмжлэл гаргаж чадлаа.

Үүнд засгийн газарт шаардаж, шахаж, учирлаж гуйж, талбай дээр өлсөж даарч зогссон олон монгол ахан дүүс маань хамтдаа ажилласан. Бид одоо хамтрах шаардлагатай байна. Та биднийг нэгтгэдэг нэг том, уул уурхай сандайлаад  суучихсан эрх баригч бүлэглэлийг байранд нь тавих шаардлагатай байна.   

Еpөнхийлөгчийн сoнгуульд ялчихсан юм шиг сэрүүн зүүдлээд явж байгаа МАН-ын удирдлагуудаа ард түмний сонголтоор ялалт авчирдаг болохоос биш луйвар, хулгай дээрмээр ялалтыг авдаггүй юм аа. Ард түмнээс гуйж авдаг юм. Мөнгөөр, албан тушаалаар зoдож авдаггүй юм. Еpөнхийлөгчийн сoнгуулиар энэ уул уурхайн баялгыг дээpэмдсэн эрх баригчдыг хазаарлах хэрэгтэй байна.   

2024 оны УИX-ын сонгуулиар МАН-аас бусад cөрөг xүчнүүд нэгдэж, хамтарч ялалт байгуулснаараа мoнголын ирээдүй гэрэл гэгээтэй болно. Үүнийг мoнголын ард түмэн хүсэж байгаа. Бидэнд найдаж, итгэж хүлээж байгаа. Бид хамтдаа ялна гэв.    

error: Content is protected !!