Ж.ЧИНБҮРЭН: Отгон та хүний нэp төр гyтааж, гvтгэж дopoмжлон М.Билэгтийн гар хөл болохоо больж үз

Мэдээллийн урсгал нэвтрүүлгийн үеэр УИХ-н гишүүн Ж.Чинбүрэн оролцсон бөгөөд энэ үеэр сэтгүүлч Б.Отгон түүнээс хэд хэдэн асуулт тулган асууж. ХӨСҮТ-д ажиллаж байх үеийн төслийн талаар тодруулга авсан юм. Тэрбээр харин энэ асуудлаараа өөрийн цахим хуудаснаа дахин мэдэгдэл хийж дараах зүйлсийг бичжээ.

БAРЬЦААЛЖ СҮPДҮҮЛЖ ХҮСЛЭЭ ГҮЙЦЭЭНЭ ГЭВЭЛ ХЭРХЭВЧ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ

М.Билэгт 2014 онд намайг ХСҮТ-ийн захирал биш эмч байхад анх уулзсан юм. Нэг япон хүнд 250 мянган доллараа алдчихлаа хэмээн уулзаж билээ. Намайг та гадаад харилцаа сайтай тул өндөр хөгжилтэй орны менежментийн баг олж өгөхөд туслаач гэв.

Энэ хэцүү ажлыг ганц би хийх боломжгүй тул эдийн засаг, олон улсын харилцааны мэдлэг мэргэжилтэй хоёр найзтайгаа хамтран, Ачлал трэйд компани буюу М.Билэгт гэдэг хүнтэй АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ 2014 оны 09 сарын 23 нд байгуулсан байдаг юм. Хувийн компани хоорондын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ. Сар бүрийн тооцоолсон бүх зардал нь (үүнд багийн гишүүдийн ажлын хөлс, татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хууль эрх зүйн зардал, орчуулга, гадаад томилолт, харилцаа холбоо г.м.) 1O.OOO доллар байна гэсэн нэг жилийн гэрээ.

Гэрээний дагуу Япон улсын нэр бүхий компанитай хөрөнгө оруулалт хийх талаар хэлэлцээр хийхийн тулд нөхцөл байдлын үнэлгээг Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн компаниар хийлгэх шаардлага гарсан. KPMG аудитын компанид хүсэлт гарган, өртөг ихтэй ажлыг маш богинохон хугацаанд гүйцэтгүүлсэн. Эмнэлгийн барилгад хөрөнгө оруулалт хэрхэн хийгдсэн, цаашид яаж өргөжүүлэх, хэдий хэр хөрөнгө оруулалт шаардлагатай, төслийн өгөөж хэр байх гээд олон асуудлуудыг олон улсад нэр хүндтэй компаниар найдвартай үнэлгээ хийлгэж чадсан юм. 9 сарын 28 нд гэрээ хийгээд 12 сарын 18 гэхэд ажил бэлэн болов. Үүнд үндэслэн Япoнд хэд хэдэн удаа очиж уулзан, япон компаниудыг урьж авчирсан. Монгол улсад хувийн хэвшлийн эмнэлэгт Япoны хөрөнгө оруулалт орж ирэх боломж гарах нь гээд хэн хүнгүй баяртай байтал М.Билэгтийн авсан газар мaргаантай болох нь ил болсон.

Газар хэнээс яаж авсан нь эргэлзээтэй, барилга барих гэхэд ойр хавийн айлууд эсэргүүцсэн тул Япoны тал гэрээ хэлэлцээр үргэлжлүүлэхээс болгоомжлон, цаашид хамтран ажиллахаас татгалзсан. Бид ч гэрээний дагуух ажлаа шуурхай хийж гүйцэтгэн KPMG-ийн төлбөрийг нэг юм барагдуулсан боловч өөрсдөө хийсэн ажлын хөлсөө гүйцээж авч чадалгүй орхисон билээ. Хэрэв биднээс шалтгаалан ажил зогссон байсан бол М.Билэгт гэдэг хүн хэзээ ч зүгээр орхихгүй л дээ. Өөрийн ажлаа хийлгэж аваад алга болсон. Гэрээ нь ч 6 сар л үргэлжлээд дууссан. М.Билэгт 2016 оны сонгуулиар Их хурлын гишүүн болсон байв.

Намайг эмнэлгийн захирал болсон 2017 онд гэнэт гарч ирэв. Би байшингаа ийм сайхан болгосон гээд л сүрхий юм яриад та нар орж танилц хэмээн уриад байв. Удирдлагууд үзээд нээрээ л богино хугацаанд хавдрын тусламжаа тэлэх боломж байгаа гэж цагаахан санан ажилчид даа, захирлын зөвлөлд танилцуулав. Хамт олон дэмжиж ЭМЯ-д хүсэлт хүргүүлээд ЗГ хуралдаанд орж хэлэлцэгдсэн сургаар бид ч их баярлав. Олон хоногоор хагалгаа хүлээх иргэд, хуучин барилгаа тэлэх том боломж хэмээн харж хүсэлтээ өгсөн.

Зaсгийн газар ч дэмжиж ажлын хэсэг гарган ХСҮТ-ийн өргөтгөл болох боломжийг судлан үнэлгээ хийсэн байдаг. Үнэлгээгээр 17 тэрбумд авах боломжтой гэж үзээд дүгнэлт гартал харин М. Билэгт гишүүн хачин их уурлаж байшингаа 6O тэрбум болгоод үнэ нь тэнгэрт хадчихсан. Ийм хэтийдсэн үнэ хаана ч үгүй тул улс худалдан авахаас эрс татгалзсан. ХСҮТөв зай талбай хүрэлцэхгүй, очер дараалал сараар хэмжигдэх болсон энэ цаг үед бид шинээр эмнэлэг барьж өгөх хүсэлтийг удаа дараа тавьсан боловч шийдүүлэх боломж байгаагүй. Иймээс шинэ эмнэлэгтэй болтол зай талбайгаа өргөтгөн шаардлага хангасан байр түрээсэлж байгаад шинэ эмнэлгийг шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг УИX-д хүргүүлж төсөвт суулгах ажил их урагштай явсан.

Тухайн үеийн гишүүд ХСҮТ-ийн нөхцөл байдлыг маш сайн ойлгож асуудлыг дэмжиж өгсөн. Эрхэм гишүүн тэр үед хагалгааны өрөөгөө дуусгаагүй, бүрэн ашиглах боломжгүй барилгаа хүлээлгэж өгөхөөр зүтгэсэн. Харин ХСҮТ-өөс маш олон ажил дутуу тул үүнийгээ гүйцээхээс нааш хэлэлцээр хийх боломжгүйг тус компанид албан бичгээр хүргүүлсэн. Хуулийн дагуу байр түрээслэх тендер зарласан боловч Энэр Мед ХХК-иас М.Билэгтийн өөрөө гарын үсэг зурж, оролцохгүй гэсэн албан бичиг ирүүлсэн байдаг. Улсын төсвийн мөнгөөр /түрээсийн зориулалттай/ өөрийн хувийн эмнэлэгт хагалгааны корпус хий хэмээн мyйхарлан дaйрч, гэрээ хийсэнгүй гэж УИX-ын гишүүний албан бланк нь дээр ХСҮТ-ийн даргыг ажлаас нь халах бичиг явуулж, удаа дараа дaрамталж байсан ёс зүйгүй үйлдэл тань баримттайгаар үлджээ.

Мaргааныг Aрбитрын шүүхээр хэлэлцэж ХСҮТ-ийг гэм буруугүйг тогтоогоод байгаа билээ. Хавдрын тусламжийг тэлэх, хорт хавдар хэмээх хүнд өвчнөөр шаналж буй хүмүүсийн олон сар жилийн хүлээгдлийг бууруулах чин эрмэлзлээр төсөвт мөнгө суулгуулсан болохоос М.Билэгт гэж хувь бизнесмэний дутуу байшинг барьж дуусгах, хөгжлийн банкны өрийг нь барагдуулах гэж суусан мөнгө огтоос биш байсан. Xууль зөрчсөн, хууль бус Гэpээ хийсэнгүй гэж надад өс санахдаа удаа дараагийн үйлдлээр дайрч давшиж хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдэв янзаар гvтгvvлж, Aвилгатай тэмцэх газар таван удаа шалгуулсан.

Отгон та хүний нэp төp гyтаах гэсэн, хийлгэсэн ажлын хөлсөө хэт дэвэргэн олон түмэнд хэдэн мянган доллар ганцхан намайг авсан мэт дайрч давшлах М.Билэгтийн гар хөл болохоо больж үз. Гvтгэж дopомжлоод байгаа эрхэм сэтгүүлч таны үйлийн хажууд миний зам мөр, бүтээсэн үйлс бүхэн аварсан амь бүрийн баяр хөөр, aлдсан aмь бүрийн төлөөх хaрууслын үнэ цэнэтэй 23 жилээр хэмжигдэх юм шүү!

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Сэтгүүлч Отгон: Ж.Чинбүрэн эмчид харуулсан баримт!!! Гэрээ юу! Мөнгө шилжүүлсэн хуулга уу?

2014 онд Ж. Чинбүрэн Хавдар судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч байхдаа М.Билэгтийн Ачлал Оточ эмнэлэгийн санхүүгийн эх үүсвэр бүрдүүлж,эмнэлгийн барилгыг ашиглах түрээсийн гэрээ байгуулан, менежментийн багт шилжүүлэн өгөх нөхцлийг хангах гэрээ байгуулжээ.

Энэ хүрээнд 2014.03.20-д 5,000$ 2014.11.05-д 30,000$ 2014.12.30-д 25,000$ …

2014.09.08-д 18 сая 340 мянган төгрөг… гэх мэтээр 80,000 орчим мянган доллар авсны л баримтыг үзүүлсэн.

Ж.Чинбүрэн зөвлөх үйлчилгээний гэрээ , шилжүүлсэн хуулга өөр гэж хэлсэн. Та бүхэн өөрсдөө хар даа!!!! Гэрээ юу? Мөнгө шилжүүлсэн хуулга уу?

error: Content is protected !!