Вакцины хоёр дахь тунг хийлгэсэн ч маскаа тайлах болоогүй

Нийслэлд тавдугаар сарын 8-ны дотор насанд хүрсэн иргэдээ дархлаажуулалтад бүрэн хамруулахаар ажиллаж ажиллаж байна. Өчигдрийн байдлаар Улаанбаатар 627740 иргэн нэгдүгээр тунд хамрагдсан бол үүнээс 283162 иргэн хоёрдугаар тунд бүрэн хамрагдаад буй юм.

Вакцины хоёр тунг бүрэн хийлгэсэн бол 14-21 хоногийн дараа дархлаа тогтоно. Гэвч та амны хаалтаа авч болохгүй. Халдвар хамгааллын дэглэмийн урьдын адил сахисаар байх хэрэгтэй. Вакцинаа бүрэн хийлгэсэн хүн ч халдвар авч байгаа гэхдээ хөнгөн тусаж байна. Улсын хэмжээнд нийт хүн амын 60 хувийг дархлаажуулалтад хамруулах зорилт тавин ажиллаж байна. Вакцинаа бүрэн хийлгэсэн хүн маск явбал өөрөө халдвар авахгүй байж болох ч бусдад халдвар дамжуулагч болох эрсдэлтэй.

Учир нь хүн амын 40 хувьд дархлаажуулалт хийгдээгүй. Тиймээс Засгийн газраас тавьсан зорилтынхоо хүрээнд дархлаажуулалтыг хийсний дараа, нөхцөл байдал үнэлэлт, дүгнэлт хийгээд маскаа авч болох эсэхийг олон нийтэд албан ёсоор зарлана хэмээн ЭМЯ-наас мэдээлэв.

error: Content is protected !!