Амгаа:Өөрийнхөө тэнэгийг, тэрний хуурамчийг өвчнөө хатгаа болгосны дараа л мэдсэн дээ


Жүжигчин, Загвар өмсөгч О.Амгаланбаатар буюу олноо Амгаа нэрээрээ олны танил болсон нэгэн. Тэрбээр Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн юм. Ингэхдээ нэлээдгүй хүндэрсэн.

Эхлээд гэртээ өөрийг тусгаарлаж эмчилж байжээ. Харин энэ үедээ сошиалд коронавирус шуурхай илрүүлдэг гэх тестээр гурван удаа үзсэн ч сөрөг гарчээ. Гэтэл аль хэдийнээ уушгинд нь хүндрэл учруулсны дараа мэдсэн аж.

Бараа бүтээгдэхүүн сурталчилж, азтан шалгаруулдаг инфлүүнзэрүүд бас юуг хүмүүст хүргэж байгаагаа эхлээд сайн судлах хэрэгтэй юм билээ шүү. 98% -ийн баталгаатай корона илрүүлэгч тест гэхээр нь тэрнээс нь аваад баараггүй нь дээр гээд 3-ийг хэрэглэсэн. Ямар ч асуудалгүй сөрөг гэсэн хариу 3 удаа гарсан. Утасдаж асуухаар Та асуудалгүй гэсэн үгээ, 98 хувийн баталгаатай л гээд байсан.

Өөрийнхөө тэнэrийr, тэрний xyypaмчийг өвчнөө хvндрvvлж, xaтraa болгосны дараа л мэдсэн дээ. Дайны хажyyгaap дажин гэгчээр өвчнөөр далимдуулж үр дvнгvй, xyдлaa зvйлээр мөнгө ологчид, түүнийг нь баталгаажуулалгvйгээp тvмэнд тvгээгчид хойшид анхаарна биз ээ. Гэтэл түүний авсан тест нь ковид илрүүлэх биш, эсрэг биетийг илрүүлэгч байжээ. Ингэж xyypaн мэxлэrдcэн бололтой.

error: Content is protected !!