Өсөхбаяр гэх залуу сумын төвд амьдардаг өндөр настануудад шөлний хонь бэлэглэжээ


Өнөөдөр цахим орчинд цар тахлын хүнд хэцүү цаг үед хоол хүнсний гaчигдалтай ахмад настнуудад хонь өгч буй зураг олны талархлыг хүлээж байна.

Тодруулбал, Монгол улсын Хошой аварга малчин Асгат сумын Их уул багийн малчин Баяраагийн Өсөхбаяр хөл хорио тогтоосон энэ цаг үед хүнсний хэрэгцээ тасарсан өндөр настан 3 ахмадад хонь бэлэглэж,хүлээлгэж өгчээ. Ингэхдээ тэрээр ямар нэгэн төлбөр аваагүй бөгөөд өөрөө гэр гэрт нь хүргэж өгсөн аж.

Тэрээр хэдэн тооны хонь өндөр настнуудад бэлэглэснээ бүрэн тоолоогүй гэх ба нутгийн өндөр настнуудыг хаврын цагт эрүүл мэндээ бодохыг анхааруулж байжээ.

error: Content is protected !!