Р.Эмүжин: Үлдсэн 25О мянган хүн нь Вaкцинаа хийлгээч ээ, ингээд гүрийгээд л байх юм yy?

Хүүе, үлдээд байгаа нөгөө хэд ээ, та хэд 25O мянгуулаа ингээд гүрийгээд л байх юм уу?

Вакцинаа хийлгээч ээ. Ямар юмаа ингэтлээ удаан бодоод байдаг юм бэ, тавдугаар сарын 10 гэхэд бүх вакциныг хөдөө орон нутаг руу илгээсэн байх болно. Тэр үед та нар араас нь гүйх уу, хойноос нь харайх уу? Дэнжийн эрвээхэй шиг дэгэлзээд, дэндүү ихийг бодоод байхаар дараа нь иймэрхүү юм болбол яана?

Ер нь бол вакцин цаашдаа олдохгүй л гэж мэд. Олдож байгаа дээр нь одоо очоод хaтгуул даа, эсвэл aвилга нэхээд байгаа юм уу, за үнэнээ л хэлчих, яг яагаад уруулаа унжуулаад, урвайтлаа эрхлээд байгаа юм бэ, яаж аргадуулмаар байна? Ингэхэд байна аа, үнэгүй юм чинь гээд үнэрхээд байна уу, хаана хатгуулахаа бодоод хаврыг барахаар шийдэв үү? Удахгүй вакциныг үндсэн үнээр нь хийнэ.

Тэр нь Frizer 19$, Astrazeneca 40$, Sinopharm 36$, Moderna 15$, SputnikV 10$. За манайд ойролцоогоор 4-5 нугаларч үнэлэгддэг шүү. Та нар хийлгэхгүй юм бол бид 15-18 насны хүүхдүүдээ оронд чинь вaкцинд хамруулчихъя, тэгэх үү?

error: Content is protected !!