Н.Жанцанноров: Эрхэм дүү ахыгаа уучилна биз ээ

Өдөр бүр цэнхэр дэлгэцээр Мэдээллийн урсгал гэх хөтөлбөр гарч улс төр болоод урлаг соёл гээд бүхий л салбарын мэргэжилтнүүд уригдан ирж сэтгүүлчидтэй санал бодлоо солилцож байгаа.

Өнгөрсөн өдрийн нэвтрүүлэгт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров оролцон нэгэн яриандаа Соёл бол байна ш дээ тэ байшингийн доор нь байдаг үзэгддэггүй баахан цемент байдаг даа ….хэмээн ярьж байхад сэтгүүлч Өнөрцэцэг Хундаам уу гэж хэлсэн үг сошиал орчинд нэгэн сэдэв болоод байсан билээ.

Харин энэ талаар хөгжмийн зохиолч Жанцанноров өөрийн жиргээндээ ийн бичжээ.

Тэрбээр бичихдээ, Мэдээллийн урсгалд Фундамент үгэнд эгдүүцсэн нь монгол хэлээ зөв хэрэглэх үлгэрлэлийг сэтгүүлчид, улс төрчид, нийгэм соёлынхон түүчээлэх ёстойг сануулахыг оролдсон нь Өнөрцэцэгт тусчээ. Хувь хүн рүү нь хандаагүй болохыг ойлгоно гэдэгт итгэлтэй байна. Эрхэм дүү ахыгаа уучилна бизээ

error: Content is protected !!