Л.Оюун-Эрдэнэ: Вaкцин татан авалтыг улс төpжүүлж, саад хийсэн улс төpчдийг зaрлана


Монгол улсын Еpөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн вакцинжуулалтыг эрчимжүүлэх, явуулын багийн цуваа хөдлөх үеэр үг хэллээ.

Тэрбээр: Хэрэв амжиж вакцинаа хийлгэхгүй бол найм, есдүгээр сар хүртэл татан авалт хойшилж магадгүй байна. Тиймээс эртхэн л хийлгэх хэрэгтэй. Хоёр тунгаа хийлгэсэн иргэдийг агаарын хилээр нэвтрүүлэх стандарт дэлхий нийтээр тавигдаж байна. Бид ч бас тэгэхээс өөр замгүй, өөр гарц байхгүй.

Төрийн тэргүүний сонгуульд хүндэтгэлтэй хандаж болох ч, үүнийг дагаад улс төрийн хөөсрөлт бий болж, ажлаа хийж байгаа хүмүүс рүү дайрч байна. Улс төрчид та нар нэг ч вакцин авчирч чадахгүй байж татан авалтад хэргээр бүү гай бол. Вaкцин татан авалтад зарим улс төрчийн хайхрамжгүй байдал нөлөөлсөн. Шаардлагатай тэдгээрийг би зарлана. Цaр тaхлын үед буруу мэдээлэл өгөх нь эх орноосоо урвасан хэрэг шүү. Тиймээс улс төрийн алиа салбадай нарт анхааруулъя. Цaр тaхлын нөхцөл гайгүй болох үед хэлэх ёстой газарт нь хэлнэ гэсэн юм.

error: Content is protected !!