Д.Сумъяабазар: БНXАУ-ын вакцин хийлгээд эсрэг бие бүрэн тогтсон байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудаст ийн бичжээ.

Тэрбээр: Хотын даргын хувьд БНXАУ-ын Синофармын ВероЦелл вакцины анхны тунг гуравдугаар сарын 10-нд хийлгэсэн. Xятад вакцин хийлгэхийн өмнө олон талаас нь бодож, мөн судалсан. Манай нийгэм, худалдаа, эдийн засгийн хамгийн гол түнш бол БНXАУ. Вакцин нь мөн хамгийн удаан хугацаанд, маш олон хүн дээр туршигдсан. Түүнчлэн тус улс вакцинаа дээд зэргийн түвшинд үйлдвэрлэсэн гэдэг мэдээлэл авсан.

Дөрөвдүгээр сарын 7-нд хоёр дахь тунгаа хийлгэх байсан ч амжилгүй, дөрөвдүгээр сарын 12-нд хийлгэсэн. Өнөөдөр дархлааны үзүүлэлт 2.7 байна. Энэ нь эсрэг биет бүрэн тогтсон гэсэн үг. Тиймээс иргэд маань битгий төөрөгдөөрэй. Ковидгүй зуны төлөө, ковидгүй Монголын төлөө, ковидгүй Улаанбаатарын төлөө вакциндаа идэвхтэй хамрагдаарай” гэжээ.

error: Content is protected !!