Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгож эхэлнэ


Хүүхдийн мөнгөний сар бүрийн 20-нд хийдэг олголтыг урагшлуулж өнөөдрөөс оруулж эхэлснийг  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ.  Тэрбээр Цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы хариу арга хэмжээний хүрээнд тавдугаар сарын хүүхдийн мөнгөний олголтыг өнөөдрөөс тавихаар Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Удахгүй мөн Хүүхдийн мөнгө олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулж шинээр хүүхдийн мөнгө олгох хүсэлтийн бүртгэлийг цахимаар явуулах боломжийг бүрдүүлнэ.

Хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгох шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн оны гуравдугаар сард гаргаж, ирэх зургадугаар сарыг дуустал хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгохоор төсөвт санхүүжилтийг нь тусгасан.  Нийтдээ 864 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан бөгөөд 1.2 сая хүүхэд энэхүү мөнгөн тэтгэлгийг авах юм.Анх 20 мянган төгрөгөөр эхэлж байсан хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн нь цар тахлаас үүдэлтэй хямралыг зөөллөхөд нөлөө үзүүлнэ гэж үзсэн юм.

error: Content is protected !!