Хөвсгөл аймагт 6.3 магнитуд газар хөдөлсний улмаас чичирхийлэл нь таван аймаг, нийслэлд мэдрэгдлээ

Улаанбаатар хотоос 1000 орчим километрийн зайтай Хөвсгөл аймагт өнөөдөр/2021.05.03/ 6.3 магнитудын газар хөдөлж, чичиргээ нь нийслэлд мэдрэгдлээ. Хөвсгөл аймгийн онцгой байдлын газраас газар хөдлөлтийн талаар тодруулахад Ханх суманд 6.3 магнитудын газар хөдлөлт бүртгэгдлээ. Одоогоор хохирол учирсан зүйлгүй. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Харин Онцгой байдлын ерөнхий газрын мэдэгдэлд Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 32 км-ын зайд 16:46:39 цагт 6.3 магнитудын газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл Орхон, Сэлэнгэ, Дархан, Булган, Архангай аймаг болон Улаанбаатар хотод мэдрэгдсэн бөгөөд хохирол тогтоогдоогүй байна гэв.

error: Content is protected !!