Мөнгөтэй эрчүүдээс харшилдаг П.Шүүдэрцэцэг гэртээ ч дэгжин

Залуухан хэрнээ кино урлагт чамгүй амжилтыг үзүүлж явсан П.Шүүдэрцэцэг АНУ-д хөл тавьсан. Тэрбээр хамгийн сүүлд Бид 3ын болзоо кинонд тоглож хоёрдахь хайрын романсаа эхлүүлсэн.

Харин тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй хоёр тийш болсон. Сайхан бүсгүйд нүд унагах залуус олон ч өдгөө ганц бие яваа. Эрдэм номын мөр хөөж ихээхэн завгүй буй Шүүдэрээ гэртээ ч гоё сайхнаараа.

Дэлхий дахинаа тархаад байгаа ковид 19 халдварыг аваад эдгэрч, вакцинжуулалтаа хамрагджээ. Жүжигчин бүсгүй сүүлийн үед влог хийж фэнүүддээ сонирхуулах болов. Би мөнгөтэй эрэгтэй хүмүүсээс харшилтай. Мөнгөтэй эрэгтэй хүнийг амьдралынхаа ханиар сонгохгүй. Харин мөнгөтэй болох эрэгтэй хүнийг сонгоно. Мэдээж амьдралд мөнгө чухал хэрэгцээт зүйл, аз жаргалтай амьдралын жижигхэн хэсэг.

Баян биш баяжих хүнийг сонгох юм. Амьдралынхаа ханиар залуу хүнийг сонговол хамтдаа дөрвөн мөч ажиллагаатай байгаа цагт амьдралаа хөдөлмөрлөөд босгохыг илүүд үздэг. Энэ нь сэтгэлд өег. Босгосон амьдралаа эргээд харахад амархан нураад унчихаар харагдахгүй байна байх.

Эр хүний хувьд эмэгтэй хүнийг хайрлаж халамжилдаг, мэдрэмжтэй, хэзээ хаана, яахуу гэдгээ мэддэг, романтик сэтгэлгээтэй байвал гоё. Гол нь эрэгтэй хүн хэлсэн ярьсандаа хүрдэг байх хэрэгтэй юм шиг санагддаг хэмээн эрэгтэй хүний талаарх бодлоо ийн хуваалцаж байжээ.

error: Content is protected !!