С.Жавхлан Эхнэрийн заавраар нэвтрүүлгийг шүүмжлэв


Төpийн ордон руу орохдоо морь хөлөглөж, УИX-д дөрвөн жил дээлээр гангарч, үндэсний брэнд ярьсаар парламентийн тайзнаас буусан С.Жавхлан өдгөө урлагийн амьдралдаа эргэн орсон.

2016 оны Арваннэгдүгээр сарын 11. УИХ-ын гишүүн С.Жавхлан “Эрдэнэт”-ийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Эхнэртэйгээ цуг үндэсний дээлээр гоёж, ахуйн уламжлалаа хадгалж, зан заншлын дагуу амьдардаг тэрбээр NTV телевизээр гардаг Эхнэрийн заавраар нэвтрүүлгийг шүүмжлээд авав. Учир нь тус нэвтрүүлгийн зүгээс С.Жавхланг эхнэртэйгээ хамтран оролцох санал тавьсанд уурсаж, татгалзжээ.

Тэрбээр бичихдээ, Эхнэр нь заагаад хоол хийдэг нэвтрүүлэг наадмын дугаар гээд ярилаа: Алийн болгон дандаа хоол хийх вэ? Одоо наадахаа өөрчлөөд хүрз бариад ажил хийдэг, хогоо цэвэрлэдэг, бодитой үр бүтээлтэй нийхэмд зөв уриалга үлгэр дууриалал болдог нэвтрүүлэг хийцгээ гэлээ! Зөв үү?

Жалгаар нэг хаядаг арьс нэхийгээ ч болтугай элдээд эд хийхийг нь заагаад өгдөг, бүтээлч үлгэр жишээ хүмүүсийг гаргадаг зурагт энэ дэнж дээр нэг ч алга… хэмээн цахим хуудастаа бичжээ.

error: Content is protected !!