Өөрийн хүчээр хамгийн залуудаа тэрбумтан болсон монгол залуучууд

Монголын хамгийн залуу тэрбумтан ноён IZ буюу Г.Ирээдүй

Монголын ард түмэн FB-д дөнгөж хөл тавьж байх үед аль хэдийн content үйлдвэрлээд эхэлсэн байсан юм үзэж нүд тайлсан 17 хон насандаа тэрбум төгрөгийн хадгаламж босгож чадсан ,

Улсын Их дэлгүүрийн үндсэн хувьцаа эзэмшигч, Монголын FB холбооны ерөнхийлөгч асан, Meborny сургалтын төвийн үүсгэн байгуулагч, Content creator, Entrepreneur NOYON IZ буюу Гантогтохын Ирээдүй. Одоо тэрээр 25 настай.

Тэрбээр гарын 10 хуруунд багтахгүй олон машинтай бөгөөд үүнээс дурдвал /Benz, G-Class, BMW, Porsche/ зэрэг хамгийн үнэтэйд тооцогдох автомашинуудыг өдөр тутмын амьдралдаа ээлжлэн унадаг ба машинуудаа багтаан тавих граж олдоход хэцүү болсон гэнэ лээ.

Жишээлбэл түүний Rolls Royce машины үнэ ойролцоогоор 450,000 ам.доллар буюу 1 тэрбум гаруй төгрөгний үнэ бүхий автомашин юм.

Тэрээр өөрийн хүүхэд насаа зориулан байж одоогийн энэ амжилтандаа хүрсэн байна.

Тэрээр залуучууддаа зориулж хэлсэн үг: Залуучууд их сургуулиа төгсөөд ажилд орж байвал ерөнхийдөө бүтэлгүйтэл шүү бүхэл бүтэн 12 жил арван жилд сурч, 4-6 жил их сургуульд сурчаад өөрийн гэсэн юмтай болцон байх ёстой гэж хэлсэн байна гэхдээ шууд утгаар нь ойлгож хүлээж авах биш нэгийг бодох хэрэгтэй шүү залуусаа.

Тэрээр нэгэн ярилцлагдаа: Би 43-р дунд сургуульд суралцаж байгаад 2р ангиасаа хичээлээ байрны найзтайгаа нийлж таслаад хувиараа хичээлээ хийж явсан. Тэгсэн аав, ээж хичээлээ таслаад байгааг мэдээд төмөр замын 20р сургуульд оруулжээ. Тэгээд ШУТИС-ийн лицей сургуульд элсэлт өгч тэнцэж суралцсан. Мөн гадаадад суралцсан даанч санхүүгийн асуудлаа болж Мэдээллийн технологийн инженер мэргэжлийг суралцаж эзэмшсэн ажээ.

Сошиалд би залуусыг миний оруулж байгаа постыг хараад хор шараа хөдөлгөөд хөдөлмөрлөөсэй гэж боддог. Ноён IZ бол миний бүтээдэг дүр. Хувийн характераас шал өөр хувь хүн ш дээ хэмээн хуучилжээ.

Долларын тэрбумтан О.Мөнхжин:

25 насандаа долларын саятан болсон Отгонбаатарын Мөнхжин гэх залууг цахим орчин олон хүн таньдаг болсон.

Тэрбээp хэлэхдээ: 18 – тай байхдаа би өөрийгөө, 10 – хан жилийн дотор Rolls Royce хөлөглөөд Арабын орнуудын бүх 5-7 одтой газруудаар 3 хүүхэд, эхнэрээ дагуулаад өдрийн хэдэн мянган доллар зарцуулаад аялаж байна гэж төсөөлөхгүй л байлаа. Урдах ажлаа сайн хийгээд, улам хичээж шамдаад л байвал эд баялаг, эд хөрөнгө өөрөө хүрээд ирдэг юм байна лээ…


Чимээгүйхэн жаргалаа эдэлж болох ч, одоо 18 – тай байгаа дүү нарт, наад 4 уулын дундах амьдралаас чинь илүү боломж, сайхан амьдрал байдгийг харуулж, нүдийг нь нээмээр санагдах юм аа!

120мянгатын хар шороон дээр хөлбөрч, үеэл эгчийнхээ багадсан хувцсыг өмсөж, ядруухан амьдралтай өссөн Мөнхжин тэгээс эхлээд чадаж байвал, чамд ч боломж бий.

Тэр тусмаа интернэт гэж агуу зэмсгийн ачаар дэлхий хавтгай болсон цагт, боломжгүй зүйл гэж үгүй!

Төгрөгийн тэрбумтан бүжигчин Төөгөө буюу Т.Саруултөгс

Монголд гудамжний бүжиг хэмээх чиглэлийг шинэ түвшинд гарахад хүчин зүтгэж яваа залуусын нэг бол бүжигчин Төөгөө.

Бүжигчин Т.Саруултөгс буюу Төөгөө AIMR продакшныг үүсгэн байгуулсан ч өрх тусгаарлаж 116 студийг шинээр байгуулжээ.

Tэрбээр сүүлийн үед хувийн бизнестээ түлхүү анхаарал хандуулах болсон.

Харин түүний бизнес тун ч амжилттай яваа аж. Тэрбээр өнгөрсөн жил төгрөгийн тэрбумтан болсноо зарласан байна.

Энэ тухай тэрбээр “2020/03/31 ТАЙЛАН:

+203 000 SUBSCRIBERS on YouTube (2 Silver Buttons)

+334 000 FOLLOWERS on Instagram /Давхардсан тоогоор

735”000 дагагчид on all social media platforms/

Бизнес түншүүдийн тоо: +430
Сарын борлуулалтын дүн: +250 000 000₮
Сарын тавьж буй цалингийн хэмжээ: +70 000 000₮ #төгрөгийнтэрбумтан #30under30 #энэболдөнгөжэхлэл

Тун удахгүй:
+250 000 SUBSCRIBERS on YouTube
+340 000 FOLLOWERS on Instagram
Бизнес түншүүдийн тоо: +650
Сарын борлуултын дүн: +350 000 000₮
Сарын тавих цалингийн хэмжээ: 110 000 000₮& 8221; хэмээсэн байна.

Үүнийг ердөө эхлэл хэмээсэн залуу дэлхийгээр аялж, найз бүсгүйнхээ хамтаар өөрсдийн брэндийг дэлхий дахинаа гаргах мөрөөдөлтэй явдаг гэнэ лээ.

error: Content is protected !!