Өгөөжгүй Шумка нар

Техник технологийн эрин зуунд амьдарч байгаа хэн бүхэн хаанаас ч бүтээл хийх боломжтой болсон. Сүүлийн үед монгол уран бүтээлчид контентыг ихээр бүтээж байна. Сайны хажуугаар саар гэгч нь ч бий.

IPtv -гээр олонд хэдийнээ хүрсэн Шумка кино контент үзэгчдэд өгөх өгөөжгүй бүтээл болжээ. Тус кинонд ямар ч сайн сайхны уриалан дуудсан зүйл огт гарсангүй. Харин ч эсрэгээрээ үйл явдалтай.

Хувийн мэдээллээ алдсан нэгэн хүн түүнийгээ буцааж авахын тулд 5 хулгайч эмэгтэйг хөлслөнө. Зүгээр л айлын гэрээс нэг флаш хулгайлж аваад тэрийгээ хувилан авч өөрсддөө үлдээдэг. Ингээд тэрхүү хувилсан бичлэгээрээ дахин мөнгө олох аргыг сэднэ.

Тус бүтээлд жүжигчин Азаа, Пунтик, Мөнхсоёл, Лаура нар тоглосон. Бүрэн хэмжээний киноны түвшинд очоогүй бүтээлийг кино гэж 3000- ᠎5000 төгрөг төлж үзэх нь харамсалтай. Цаашид үзэж буй хүндээ багахан ч өгөөжгүй бүтээл улам бүү нэмэгдээсэй билээ хэмээн үзсэн хүмүүс халаглаж сууна.

error: Content is protected !!