Н.Түвшинбаяр сар бүр улсаас 7сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авдаг ажээ


Шилэн Цогоо тамирчид улсаас сар бүр их хэмжээний мөнгө авдгийг ил болголоо. Уг жагсаалтад олимпын хос медальтан Найдангийн Түвшинбаяр бусдыгаа хошуулчиж байна. Тэрбээр сар бүр 7 сая 500 мянган төгрөгийн тэтгэмжийг авдаг аж. Тухайлбал, 2008 онд олимпоос хүртсэн алт медаль сар бүр 4 сая, 2012 онд авсан мөнгө 3 сая, 2017 онд Унгар Будапешт болсон жүдо тэмцээнээс хүртсэн хүрэл медаль 500 мянган төгрөгийн тэтгэмж олгогддог бөгөөд нийтдээ 7сая 500 мянган төгрөг болдог юм байна.

Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилт үзүүлэн эх орныхоо нэрийг олон улсад гаргасан тамирчид Монгол Улсын Засгийн газраас сар бүр мөнгөн урамшуулал олгодог. Хэн хэчнээн төгрөг авдаг болохыг иргэн Б.Цогтгэрэл буюу Шилэн Цогоо ил болгов.

Монгол Улсын Засгийн газар амжилт үзүүлсэн тамирчдадаа 2021 оны байдлаар 1,584,000,000 төгрөгийн урамшуулал олгохоор төсөвлөсөн байна. Энэ нь сар бүрт хуваавал 132,000,000 төгрөг болох нь. Б.Цогтгэрэл энэ талаараа Иргэд олон нийт удаа дараалан хүсэлт ирүүлсний дагуу Монгол Улсын тамирчид олимп дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилт үзүүлсэн тохиолдолд Засгийн газраас сар бүр өгдөг мөнгөн урамшууллын хүснэгтийг танилцуулж байна хэмээн нүүр номдоо бичжээ. Түүний нүүр номоос илүү дэлгэрэнгүй хүснэгтийг үзэх боломжтой юм.

error: Content is protected !!