Гитарыг уйлуулдаг О.Гантулга ковидын голомтод сайн дурын жолоочоор ажиллаж байна

Гитарыг уйлуулдаг дуучин О.Гантулгыг танихгүй хүн байхгүй ээ. Тэрбээр ойрд тун завгүй эмч нартай хамт давхиал ажиллаж байна хэмээсэн. Тэгвэл дуучин залуу ковидын голомтод сайн дурын жолоочоор ажиллаж байна.

Тэрбээр ажиллах болсон талаараа, Баянзүрх дүүргийн Соёлын төвд ажилладаг. Дарга ажилтнуудаас Ковидын голомтод сайн дураараа ажиллах хүн байна уу гэж асуусан. Би төрийн албан хаагч, тэгээд ч карантинд гэртээ зүгээр сууж байгаа учраас нэг ч гэсэн ажилд оролцож, иргэнийхээ үүргийг биелүүлье гэж бодоод Би ажиллая гэж хэлсэн. Тэгсэн дарга За тэгвэл чи салхийг нь хагалаад сайн ажиллаадах гэсэн. Ингээд жолоочоор ажиллахаар болсон. Анх ойлгохдоо надтай хамт ээлжинд нэг багш байгаа гээд.

Тэгэхээр нь нэг өдөр гараад нэг өдөр амарна гэж бодсон чинь яг ажиллахаар болоход нэг өдөр гараад нэг өдөр гэртээ харьж эрсдэл үүрч гэр орондоо очиж болохгүй. Долоо хоногоор ээлжилнэ. Долоон өдөр гараад буухдаа шинжилгээнд хамрагдаад эрүүл саруул, энх тунх гэртээ харина гэж холбогдох хүмүүс нь хэлсэн. Гэрээсээ 7 хоног ажиллана гээд гарсан 14 хоног болж сунгагдсан.

Хамгийн хол хороонууд нь Улиастай, Ботаник, Шар хад руу байдаг. Гол асуудал нь гэр хорооллоор явахад хаяг нь их хүнд юм. Бас зам маш муу. Би уг нь баргийн газар, байршлыг олоод л давхичихдаг. Гэтэл зорьсон айлаа олох гэж нэлээд юм болж байна. Би өөрийнхөө жижиг тэрэгтэй ажиллаж байгаа учраас эмнэл зүйн багт хуваарилагдсан. Шинжилгээний багтай ажилладаг. Эерэг гарсан айлуудаар эмч нар маань орж шинжилгээ авна, тандалт, судалгаагаа хийнэ гэсэн үг. Надаас гадна Старикс машинтай хүн зөөвөрлөх багийнхан хамт явдаг. Харин орой 22:00 цаг орчимд тардаг хэмээн хуучиллаа.

error: Content is protected !!