Дуучин Нара КОВИД тусаад эдгэрчээ


Олон нийтийн сүлжээнд хамгийн идэвхитэй олны танилын нэг болох дуучин Нара буюу М.Нарантуяа коронавирусийн халдвар аваад дэглэмээ сайтар сахин эдгэрсэн талаараа цахим хуудсандаа бичжээ.

Тэрбээр бичихдээ, За ашгүй ковидыг эмчийн зөвлөгөөг чандлан гэрээр бүрэн сайн эмчилж чадсан өөртөө баярлалаа.

Иргэний хариуцлагаа өндөр ухамсарлаж авсан халдвараа цааш тархаалгүй хөл хориог бүрэн сахиж гаднаас авсан халдварыг өөрөөрөө дуусгасан шүү. Эсрэг биетээ тоолуулаад зөгийн зүг марш гэжээ.

Түүнчлэн Бунжаа маань шинж тэмдэг илэрсэн анхны өдөр 40 гартал халуураад маргаашнаас нь ашгүй намдсан. Хүүхдийн хувьд хүүхдийн виферог лаа хэрэглэсэн хэмээн бусдад өөрийн зөвлөгөөгөө хүргэжээ.

error: Content is protected !!