Нийгмийн халамж авдаг иргэдийн ихэнх нь вакцинд хамрагдаагүй байгаа учир вакцин хийлгээгүй бол цаашид халамж олгохгүй

Засгийн газраас гаргасан вакцинжуулалтыг эрчимжүүлэх төлөвлөгөөг өнөөдөр танилцууллаа.

Энэ хүрээнд хоёр төрлийн арга хэмжээ авахаар болсныг Сангийн сайд танилцуулсан бөгөөд вакцины хоёр тунд хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсоноо мэдэгдсэн билээ.

Энэ үеэр вакцинжуулалтын статистик баримтыг мэдээлсэн бөгөөд вакцинаа хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авна гэдгээ ч мөн мэдэгдсэн.

Сүүлийн өдрүүдэд вакцинжуулалтын үзүүлэлт буураад байгаа аж. Эдгээрт ямар иргэд багтаж байгааг мэдээлэхэд, Улаанбаатарт хүнсний талон авдаг 47 мянган иргэн байгаагаас 29 мянга нь вакцины эхний тунгаа ч хийлгээгүй байна. Мөн төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас 80 гаруй мянга нь вакциндаа хамрагдаагүй байна. 

Иймээс өнөөдрөс эхлэн дараагийн саруудад олгогдох хүнсний талон, халамжийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг нь харгалзан үзнэ. 

Харин хоёр тун вакциндаа хамрагдсан иргэдэд урамшуулалд олгоно. Өмнө нь эдгээр иргэнд 50 мянган төгрөг хүртэлх эрүүл мэндийн багцыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор бэлтгэж байсан бол түүнийг нь бэлэн мөнгөөр тооцож олгохоор болсон

error: Content is protected !!