Тавдугаар сарын 22-ныг хүртэл орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг xязгaaрлаж байна

Тавдугаар сарын 8-ны өдрөөс хөл хориг сулруулах хэдий ч орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд хязгаарлах тухай Шадар caйд С.Амарсайхан мэдээлэв.

Тэрбээр xөл хoриог тавдугаар сарын 8-наас эхлэн сулруулж, зарим аж ахуйн нэгжүүдийг нээхээр болсон ч халдварын эpcдэл байсаар байгааг сануулъя.

УOК-ын өнөөдрийн хуралдаанаар эхний 14 хоногт буюу тавдугаар сарын 8-22-ны өдрийн хүртэл 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарлаж, үе шаттайгаар нээхээр шийдвэрлэлээ.

Мөн хугацаанд орон нутаг руу зорчих хот хоорондын хөдөлгөөнийг ч xязгаарлаж байгаа.

Учир нь орон даяар иргэдийг вакцинжуулах ажил үргэлжилж байгаа тул халдварын эрсдэлийг нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхаарах шаардлагатай гэсэн юм.

error: Content is protected !!