Жигүүр грандын Д.Баттөрийн их, бага хатан эвлэлдэн хамтдаа ажилладаг


Жигүүр гранд группийн ерөнхий захирал, Монгол Улсын Гавьяат барилгачин Д.Баттөрийг салбарынхан нь андахгүй. Тэрбээр эхээс есүүлээ айлын дундах нь. Анх Жигүүр нэртэй хоршоо байгуулж, дараа нь хувиараа эрхлэх аж ахуй болж. Ийн өдгөөгийн группын оршин тогтнол өргөжин тэлжээ.

Түүний анхны эхнэрийнх нь том охин Б.Халиун өдгөө группт нь нэлээд том албан тушаалыг хашиж яваа. Харин хоёрдах эхнэр болох Л.Онон GrandMed farm, Баатарван гүйцэтгэх захиралын албыг хашдаг юм.

Д.Баттөрд бага хатан нь дөрвөн хүүхэд төрүүлж өгсөн. Түрүү жил одонгийн найраа хийж, сүр дуулиантай өнгөрүүлсэн билээ. Харин түүний анхны эхнэр нь Жигүүр гранд группийнхээ дэд ерөнхийлөгчөөр ажилладаг.

Д.Баттөр нэгэнтээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа би найман хүүхэдтэй хэмээсэн байдаг. Мөн хөгжмийн урлагт багаасаа дурласан нэгэн. Бүтээсэн бүтээл ч арвинтай. Их гоё тайван амгалан амьдралыг л хүсэж байна. Харин өөртөө тавьсан нэг төлөвлөгөө бол зав гаргаад хөгжим дээрээ нэг мюзикл хийчихье гэсэн бодол бий хэмээн хамгийн сүүлд өгсөн ярилцлагадаа онцлон хуучилжээ.

error: Content is protected !!