С.Ононбатын алт шиг эхнэр Т.Нансалмаа


Хаана ч явсан, яаж ч байсан, өвдөх зовох, жаргах наргих аль ч үед надаа бат ар тал бий. Анх таарснаасаа өдийг хүртэл яг хэлсэндээ, амласандаа байдаг найдвартай эр хүн бий. Намайг онигоо ярихад тэр хэд дахин сонссон ч анх сонсож байгаа аятай үнэн голоосоо инээдэг. Намайг дуулхад анх удаа шүтдэг алдартай дуучнаа сонсож байгаа мэт бишрэн сонсож, хоолой хүрэхгүй газарт минь түрж..амьсгалаас минь аз жаргалыг мэдэрдэг гэдгээ мэдрүүлдэг.

Махлаг байсан ч сайхан гэж, тарган байсан ч сайхан гэж…ямагт хайрлаж хардаг нэг хүн бий. Миний хань, хүүхдүүдийн минь эцэг, хамтрагч , өвөө шиг минь духан дээр минь үнэрлэн үнсэгч, тэнгэрийг мөрлөгч, нөмөр…хэмээн Т.Нансалмаа нөхөр С.Ононбатынхаа тухай ийн өгүүлж байв.

С.Ононбат, Өөрийгөө сайн нөхөр гэж боддог шүү. Сайн ханьтай учирна гэдэг бол аз. Би богино долгионы радиод ярилцлага өгч байхдаа хөтлөгчид нь дурлаж, ханиа болгосон юм шүү дээ. Ханьдаа үе, үе гэнэтийн бэлэг барьж баярлуулахыг хүсдэг. Даанч баригдаад, гэнэтийн бэлэг биш болчихдог юм.

Олон жил ханилахаар нэгнээ хараад л мэддэг болдог юм байна. Ханьдаа зориулсан нэг уран бүтээл бий. Гэхдээ олны хүртээл болоогүй. Зөвхөн хань бид хоёрын нандин нууц гэж ярьж байсан билээ.

Гэр бүл хувийн амьдралаа тэр бүр олон нийтэд дэлгээд байдаггүй С.Ононбат Т.Нансалмаадаа анхны харцаар дурлаж байсан гэдэг. Тэд анхны болзоогоороо дуучин Т.Ариунаагийн тоглолтыг үзэж байжээ.

On”n Off продакшны С.Ононбат гэдгээр хүмүүс илүү таньдаг. Түүний ард талыг баттай тулж зогсдог Т.Нансалмааг ойр дотныхон нь алт шиг эхнэр дээ хэмээн сайшаадаг аж.

error: Content is protected !!