Г.Анархүүгийн эkc эхнэр, охин

Монгол ньюс агентлагийн Г.Анархүү Жигжид сайдын зээ Б.Тэмүүлэнтэй ханилан сууж бяцхан охинтой болсон ч хамтын амьдралдаа цэг тавьсанаар багагүй хугацааг үджээ. Өдгөө салсан хос тус тусын амьдралаа хөөж, шинэ хүүхдүүдээ өлгийдөн авсан билээ.

Г.Анархүүг анх аав болгосон А.Түмэлүн ээжтэйгээ хамтдаа рекламны зураг авалтад оржээ. Хоёр талдаа эрэгтэй дүүтэй болсон А.Түмэлүн охин тун чиг царайлаг гэнэ шүү.

Г.Анархүүгийн хувьд мисс Ю.Балжидмаатай үерхэж хүүтэй болсон. Түүний хоёрдахь амьдрал нь дахин бүтэлгүйтэж хоёр тийшээ болцгоосон гэдэг. А.Аатөр хүүгээ өөрөө өсгөж буй гэх ч эмээгээрээ асаруулдаг гэх шуум дэгдсэн удаатай.

Аав ээжийн үүргээ умартаад явдаг уу эсхүл анхнаасаа гэр бүл болох төлөвлөгөөгүй байсан уу ямартай ч хүүгээ бодоогүй гэх шүүмжинд ихээхэн орох болсон. Мөн тэдний салалтын шалтгаан нь эkc эхнэр нь байсан гэлцдэг. Би том охиныхоо ээжид хайртай. Миний хувьд миний охины ээж, эмэгтэй хүнийг харах өнцөг тэр хүн дээр шал өөр байдаг хэмээн пост оруулдаг гэх шүүмжийг Ю.Балжидмаагийн фэнүүд түүнд өгч байсан удаатай. Салсан ч юм шиг, салаагүй ч юм шиг байсан түүний өмнөх амьдралын харилцаанаас мисс бүсгүй үнэндээ залхсан бололтой.

error: Content is protected !!