Бурхан багшийн Их дүйчэн өдөр бүх нийтээрээ амарна


УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль-д өөрчлөлт оруулсан. Улмаар Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг баярын өдөр, бүх нийтийн амралтын өдөр болгосон юм. Тэгвэл энэ сарын 26-нд Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож буй тул бүх нийтээр амарна.

Энэ өдрийг Гандантэгчэнлин Хийд Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр үйл ажиллагааг зохион байгуулж буй аж.

error: Content is protected !!