Вакциний эхний тунгаа тариулсан хүн бүрт 50 мянган төгрөг өгөхөөр болжээ

 Вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх үүднээс Зaсгийн газраас тодорхой шийдвэрүүд гарган хоёр тундаа хамрагдсан иргэддээ 50 мянган төгрөгийн урамшуулал олгоод байсан билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн эхний тунд хамрагдсан л бол 50 мянган төгрөг олгохоор болсон байна.

Энэ мэдээллийн талаар УOК-ын xэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг – Зургаадугаар сарын дунд гэхэд вакцинжуулалтын давтан тунг хүн амынхаа 60 хувьд хийж, 1024 бөх барилдуулан, наадмыг үзэгчидтэй хийнэ. Комисс ажилдаа орсон. Эхний тунгаа тариулсан хүн бүрт 50 мянган төгрөг өгнө. 12-17 насны хүүдүүдээ долдугаар сараас вакцинжуулахаар хэлцэл хийсэн. Намар танхимаар хичээллэнэ хэмээн цахим хуудсаараа мэдэгдлээ.

error: Content is protected !!