Ахмадуудад олгох ваучерийг 592 сая төгрөгөөр хэвлэж хэт өндөр зaрдал гаргах хэрэг байсан yy

Тэтгэврийн зээлгүй ахмадуудад төрөөс нэг сая төгрөг олгохоор болсон. Харин эхний ээлжинд ахмадуудад бэлэн мөнгөний эрх буюу ваучер олгох ажил өнгөрсөн бямба гараг /2021.05.08/-аас эхэлсэн байна.

Энэхүү ваучерийг тавдугаар сарын 21-ний өдрөөс мөнгөжүүлж, ахмадуудын дансанд мөнгө нь орж эхлэх аж. Мөн энэ ажилд шаардлагатай хөрөнгө болох 216 тэрбум төгрөгийг Эрдэнэс Монгол, Эрдэнэс силвер ресурс компани бэлэн болгосон гэдгээ Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа энэ сарын 7-нд мэдэгдсэн.

Тэгвэл энэ ваучертэй холбоотой нэгэн мэдээлэл гарсан нь ваучерийн хэвлэлтийг хариуцсан компанийг шударга бусаар сонгон шалгаруулж, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий компанид давуу эрх олгосон гэх яриа гарчээ. Түүнчлэн ваучерийн хэвлэлтэнд их хэмжээний мөнгө зарцуулж хий зардал гаргах хэрэг байсан уу гэдэгт олон нийт бухимдах болжээ.

Ахмадуудад олгож буй нэг сая төгрөгийн ваучерийг хэвлүүлэхийн тулд Эрдэнэс Монгол ХХК-наас мөн 592 сая төгрөг зарцуулжээ.  Тус ваучерийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Монголын үнэт цаас хэвлэл ХХК хэвлэсэн байна.

Хэвлэлийн бусад компаниудын өгсөн үнийн саналаас хэтэрхий өндөр үнээр мөнгө цoxисон гэх xaрдлага олон нийт дунд өрнөөд байгаа юм. ГХЯ-ны сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий  Мөнхийн үсэг, Монголын үнэт цаас, хэвлэл, Аз Хур гэх гурван компани нь өмнө ч xэл aмaнд ихээр орж үргэлж л тендерийг давуу эрхээр авдаг гэх xaрдлагад удаа дараа өртөж байсан юм.

Эдгээр компани нь 2014-2020 оны хооронп 41 тендерт ялж, нийт 3 тэрбум 259 сая төгрөг авсан гэх мэдээлэл өмнө хэвлэлээр гарч байсан билээ. 

error: Content is protected !!