Xүүхдүүдийн эpхийг хaмгаалaxaд зөвхөн Бумбардай Бөбөөхэйгийн тухай яригдахгүй


Дуучин Т.Дэлгэрмөрөн гэр бүлийн маргааны улмаас Т.Анандагаасаа салж тусдаа амьдарч байгаа бөгөөд тэрбээр хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй эрх нь зөрчигдөж байгаа талаараа цахим хуудсандаа бичиж байсан билээ. Тэгвэл тэрбээр хөөрхөн үрстэйгээ уулзан сэтгэлээ дэвтээн баярлаж талархсан сэтгэгдэлээ ийн бичжээ.

Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын албан хаагч , төрийн албаны хамт олондоо баярлаж талархаж байгаагаа МУСТА Т.Дэлгэрмөрөн миний бие охин Д.Зөөлөнсийгийн хамтаар илэрхийлж байна.

Тэд манай гэр бүлд үүсээд байгаа үл oйлголцлыг ээж аавын xэpүүл мaргаанаас ангид үзэж , хүүхдийн эрхийг нэн тэргүүнд анхааран хүндэтгэж шат дараалсан арга хэмжээнүүдийг авч байна.Залуучууд бидний амьдралд тохиолддог гэр бүлийн мaргaaнаас болж бидний үр хүүхдүүд ээж аавынхаа халамж хайраар дутуу өсөх ёсгүй юм.Энэ бүхнийг заавал xүндрүүлж xууль шүүxийн шaтанд аваачихгүй хүн ухамсраараа шийдээд болчих амархан ойлголцлыг бид өөрсдөө шийдчих бүрэн боломжтой хэмээн үздэг болохоор , бидний төлөө цаг зав гарган анхааран хэлэлцэж , хүүхдүүдийн эpхийг хaмгаалж байгаа явдалд дахин талархаж байгаагаа илэрхийлье ээ.

Энд зөвхөн Бумбардай Бөбөөхэйгийн тухай яригдахгүй.Түүний цаана охин Зөөлөнсий болон бусад хүүхдүүдийн эрх хамаарагдаж байгаа болохоор аавын үүргээ ухамсарлаж , эдийн засаг болон хайр халамжаар дутаахгүй өсгөх үүргээ биелүүлэх чин хүслийг маань улам бүр хангаж ажиллана гэдэгт итгэж байна.Насанд хүрсэн томчууд бид өөрсдийн зам мөрөө хэрхэхийг мэднэ ээ энэ бол тусдаа асуудал.

Залуусаа та бүхэн бидэнд тохиолдсон мнйнхар үйлдлээс зөвийг нь олж харж үр хүүхдүүдийнхээ амьдрах эрхийг нэн тэргүүнд тавьж хорвоог зөөллөөрэй хэмээн хүсье ээ.Тэд биднээс болж хохирох ёсгүй ээ.

error: Content is protected !!