Бясалгалаар энгийн болсон Э.Туул

Бутан хааны ордонд очиж лам нартай бясалгалд суусан Брэнд хатагтай Э.Туул их л томоожсон сурагтай. Тэрбээр гоё ганган хувцаслалтаа эгэл дарууханаар сольж, ээмэг зүүсгэлээс ч татгалзах болсон гэв.

О.Содбилэгийн эхнэр гэдгээр нь түүнийг андахгүй танина. Сүүлд Оргио брэндээрээ олонд ихээхэн танигдсан. Өдгөө фитнессээр хичээллэж өөрийн гоолиг бие галбираа хадгалж яваа.

Тэрбээр, Бүх хүнийг ялгалгүй хайрлаж чадах уу… Эх хүн өвчтэй ганц хүүхдээ өрөвдөн хайрлах сэтгэлийг та хэнийг ч хараад, дайснаа ч хараад гаргаж чадах уу…чадахгүй гэж бодож байвал нинжин сэтгэлийг хөгжүүлж чадвал олон хүний амьдралд бодит өөрчлөлт авчрах боломжтой юм байна шүү хэмээн Буддагийн гэгээрлийн оронд байхдаа ийн бичиж байв.

Гэгээрэлийн номын дуу сонссон брэнд хатагтай сүүлийн үед их л даруухан нэг болсон аж. Өмнө нь их л нүсэр хувцаслалтаараа үеийнхэнээсээ ялгардаг байсан юм.

error: Content is protected !!