Топ Пүүжээгийн одонгийн охин том болжээ


Жүжигчин, Топ модель Д.Пүрэвсүрэнг бид Пүүжээ нэрээр нь илүү мэддэг. Одоогоос гурван жилийн өмнө одонгийн хүүхдээ өлгийдөн авч байв. Өдгөө өөрийг нь алдарт эх болгосон хөөрхөн охин нь гурван нас хүрчээ.

Пүүжээ тайз болоод дэлгэцийн бүтээлд хэд, хэдэн дүр бүтээгээд амжсан. Хувьсал продакшнаас уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан тэрбээр Гоёлын даашинз, Цасан охин, Боолын гэрээ, Цэлмэг тэнгэр, Гэр, Би эр хүнд хайртай, Ларьдма зэрэг жүжиг, кинонд туслах болон гол дүр бүтээсэн бол хамгийн сүүлд Хоёр амь кинонд тоглосон билээ.

Гурван бага хүүхдээ төрүүлснээс хойш олны нүднээс аль болох хол байж, нам жим амьдрахыг илүүд үзcэн. Харин саяханаас загварын салбартаа эргэн ирснээ зарлаж Италийн брэндийн нүүр царайгаар тодорсон билээ.

Иогийн мэргэжлийн багш болсон түүнд төрсний дараа эргэн гоолиг төрхөндөө ороход нэг их зовлон байдаггүй гэнэ лээ. Нялх биетэй ээжүүд хэт битгий бие галбиртаа санаа зовниж өөрийгөө зовоо, маш зөлөөн биед тухтай гэдэс, давсагны даруулга зүүх хэвших. Мөн шингэн зүйл өдрийн турш сайн уух, Овьёос хөхөнд сайн сүү оруулдаг. Нарийн боовны хэрэглээгээ багасга.

Нялх биед шим тэжээлтэй хоол маш чухал. Хоолны дэглэм барих гэж бүү яар. Нялх хүүхэд гадна орчинтой дасан зохицоод ирэхээр ээж тайвширч өөртөө зарцуулах цагтай болоод ирдэг. Төрсний дараах витамин сайн уух хэрэгтэй шүү хэмээн ээжүүддээ тэрбээр зөвлөдөг юм.

error: Content is protected !!