Сансрын нисгэгч болох мөрөөдлөө дуугаар сольсон Б.Анужингийн цагаахан гоёл

Oдоо үед зохиогдож байгаа олон vдэшлэг, шoy цэнrээнд өсвөрийн насны xvvxдvvд их явдаг болж. Яахав, vдэшлэгт очиж бvжиглэж, дуулж болно л доо. Гэхдээ corтyypyyлax yндаа, тaмxи хэрэглээд байгаагаа болих хэрэгтэй. Болиyлaxын тулд бид vлгэр дyypиалал vзvvлэх ёстой. Яагаад гэвэл бидний ирээдүй шүү дээ хэмээн 17 настайдаа хэвлэлд ярилцлага өгч явсан Б.Анужинг залуус таних биз ээ.

Тэрбээр дунд сургуулийн сурагч байхдаа Universe Best Songs 2017 наадмын Гранпри шагналын эзэн болж байв. Өдгөө The Voice of  Mongolia шоуны хүчтэй өрсөлдөгчдийн нэг байж Д.Болдын багт байснаар нь хүмүүс мэднэ.

B продакшнд харьяалагдаж уран бүтээлээ олонд хүргэхээр ажиллаж буй Б.Анужин багадаа сансрын нисгэгч болохыг мөрөөдөж явжээ. Гэвч эмээгийнхээ дуулж, шуранхайлахыг сонсож өссөн охин нэг л өдөр дуучин болохыг зорьсон гэнэ. Ингээд л мэргэжлийн дуучин болохоор хүчээ зарцуулж яваа тэрбээр цагаахан даашинзаар гоёсоор хоолойн бэлтгэлээ хийх болжээ.

Шүүгч Д.Болдод урлагийн хүнд байх ёстой бүх чанар байдаг болохоор л түүний багт орсон гэв. Гэр бүлтэйгээ нээлттэй харилцаатай байдаг учир уран бүтээлээ хийхэд нь түүнд саад болдоггүй аж.

error: Content is protected !!