Дуучин Э.Чулуунчимэг эрс өөрчлөлтөө олонд сонирхуулав

Нийтийн дуучин Э.Чулуунчимэгийг фэнүүд нь үргэлж дэмжиж явдаг. Тиймдээ ч тэрбээр ганц бие охинтойгоо үлдсэн ч гандан буурахгүй уран бүтээлээ хийж байсан биз ээ. Харин өдгөө Д.Цэрэнтогтохтой тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбосон.

Сүүлийн үед өөрийн гадаад төрхөндөө өөрчлөлт хийх болов. Тэгвэл энэ удаад үсний өнгөө ийн өөрчилжээ. Дууны урлагт хөл тавихдаа л хар үстэй байсан дууч бүсгүй одоо л өөртөө эрс шинэчлэл хийх зоригтой болсон бололтой.

Бүсгүйчүүдийн хамгийн дуртай хэсэг хоолны дэглэм. Гол баатар маань усанд үргэлж дурладаг. Дэглэм барихыг хичээдэг. Харин спортлог нэгэн биш. Анзаарвал тэр нийтийн дуучид дундаа өндөр нуруулагт тооцогдоно.

Хүний амьдрал баялаг. Хэнд хэзээ юу тохиолдохыг таашгүй. Оюутан ахуйгаасаа хайрлаж дурлан суусан эр нь найзтай нь суугаад хэдийнээ гурван хүүхдийн ээж, аав болцгоосон.

error: Content is protected !!