Наадмыг ХЭН найруулах вэ

Энэ жил цар тахалтай хэдий ч Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэнэ гэдгийг албаныхан мэдээлж буй. Үндэсний баяр наадмын концертын найруулагчийг өнөөдөр тодруулна.

Жил бүрийн наадмын найруулагчийг Үндэсний их баяр наадмын комиссоос сонгон  шалгаруулж, найруулагчийн дэглэсэн хөтөлбөрийн дагуу наадам зохион байгуулдаг уламжлалтай.

Жил бүрийн наадмын найруулагч хэн байх вэ гэдэг таамаг олон нийтийн дунд хөвөрдөг. Энэ жилийн хувьд Үндэсний урлагийн их театрын захирал, УГЗ Г.Цоггэрэл, УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар, Hero энтертайнмент студийн захирал Б.Баатар нарын нэр дэвшсэн сурагтай. Түүхэн тэгш ой тохиож буй учраас энэ удаа Үндэсний их баяр наадмын концертоор гурван найруулагч нэгдэж ч магадгүй гэх яриа байна.

Найруулагч Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018 оны баяр наадмын найруулагчаар гурван жил дараалан ажилласан бол Төрийн хүндэтгэлийн концертын найруулагчаар  хоёр удаа ажилласан тухайгаа ярьсан юм.

Харин Г.Цоггэрэл найруулагчийн хувьд 2019 оны наадмын найруулагчаар ажилласан ч өнгөрсөн есөн жилийн хугацаанд наадмын концертын арын албанд хамтарч ажилласан гэдгээ хэлж байв.

Б.Баатар найруулагч 2020 оны үзэгчгүй наадмын концертыг анх удаа найруулсан.

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хэн найруулах нь өнөөдөр эцэслэн шийдэгдэнэ.

error: Content is protected !!