Загвар өмсөгч С.Төгс бууралтжээ /фото/


Монголын загварын ертөнцөд төгс хэмээн үнэлэгддэг С.Төгсийг залуус андахгүй. Гэнэн, цайлган, даруухан тэрбээр өөрийн үсэндээ олон янзын хувиралыг зоригтойгоор хийдэг. Энэ удаад цагаан өнгийн үстэй болжээ.

Энэ өнгө ганцхан түүнд л зохих гэж бүтээгдсэн мэт харагдаж байна. Гоё юм аа хэмээн фэнүүд нь дуу алдаж сууна.

Өмнө нь тэрбээр хар өнгийн үснээс ягаан, улаан, шар, саарал гээд олон өнгөөр хувиргаж байсан удаатай. Түүнд аль өнгийн үс нь илүүтэй зохиж байна?

Өөрийн төгс, төгөлдөр хайраа олсон С.Төгс өдгөө гялалзаж явна. Бүжигчин залуу ч хайрынхаа бие галбирыг илүүтэй тодотгож өгсөн төрхийг гэрэл зургийн хальсна буулгах болсон билээ.

error: Content is protected !!