Жүжигчин Цэдо алтаар нүүрээ арчилдаг

Тютю-гээр олонд танигдсан Цэдо буюу Цэрэндолгорыг жүжигчин гэдгээр нь андахгүй. Тэрбээр фото моделийн ажилд гаргуут нэгэн. Үзэсгэлэн төгөлдөр төрхөө илүү олон жил хадгалж явахын тулд бүсгүйчүүд гоо сайхны бүтээгдэхүүндээ ихээхэн анхаарал хандуулдаг.

Тэгвэл Цэдо нүүрэндээ 99 хувийн цэвэр алттай бүтээгдэхүүн хэрэглэдэг гэнэ. Эртний жири уулнаас гаралтай зөгийн лав,Хүр хорхойн торгомсог амин хүчил найрлагатай гээд олон л сайныг цуглуулсан уг бүтээгдэхүүн нь түүний нүүрэнд хамгийн гол нь үрчлээ үүсгэхээс хамгаалдаг ажээ.

Хотулун гүнжийн дүрийг бүтээсэн тэрбээр ээж болсон. Заяаны ханиараа хөгжмийн зохиолч Л.Балхжавын бага хүү Б.Билгүүнийг сонгон ханилсан юм. Хосууд охиндоо Сийлэн нэрийг хайрлажээ.

Одоо 28 настай жүжигчин бүсгүй модель, зар сурталчилгаанд илүүтэй тоглож буй. Харин удахгүй түүний бүтээсэн түүхэн дүр олон түмэн хэрхэн хүлээж авахыг л харах л үлдээд байна. Олон кинонд орж, гарсан дүрд тоглохыг илүүд үзэлгүй жинтэйхэн шиг дүр бүтээхийг илүүд үздэг бололтой.

error: Content is protected !!