Жүжигчин Г.Алтаншагай хоёр хүүтэйгээ хэрхэн гоолигжиж буй жороо задаллаа

Жүжигчин Г.Алтаншагай нэлээдгүй жин нэмсэн гэнэ. Эрэгтэй жүжигчдийн турах гарааг хамгийн эхэлж Амгаа эхлүүлсэн. Ер нь хэвийн жингээсээ хэтрээд ирэхээрээ эрэгтэй, эмэгтэй гэлтгүй овор суугаад ирдэг жамтай.

Тэрбээр хөл хорионы сар гаруйн хугацаанд 95-84 кг хүртэл туржээ. Ингэхдээ зөв хоололт, дасгал хөдөлгөөнийг чухалчилжээ. Мөн оройн 18 цагаас хойш хоол хүнсний бүтээгдэхүүн идэхээ больсон байна.

Мөн түүний хоёр хүү ч аавтайгаа хамтдаа турахаар шийдсэн гэнэ. Хөргөгчөө дүүргэхээ больсон. Дэлгүүрт ороод хамгийн түрүүнд жимс ногооны тасаг руу очиж ногоон өнгийн жимс, ногоог авдаг болсон. Мөн машиндаа нимбэгтэй ус байнга явдаг болсон.

Хэрэв жингээ хасахыг хүсч байгаа бол гурилан бүтээгдэхүүн бүү идээрэй. Өдөрт 3 литр ус бага багаар уу. Одоо би 80 кг хүртэл турах зорилт тавиад байна. Надад турах талаар судлаагүй зүйл үгүй. Бараг ном бичихээр болсон хэмээн жүжигчин залуу турах жороо хуваалцлаа.

error: Content is protected !!